2. Намайг мэднэ гэнэ ээ?

191 24 4
                                    


















Sunghoon pov











VR тоглоомын газарт аймшигт туршлага хуримтлуулсны дараагаар бид парк дээр ирлээ. Паркийг хоёр ч удаа тойрсон боловч үнэндээ сонирхол татах зүйл байсангүй. Тиймээс гоймон идмээр байна гэж тасралтгүй гонгиноод байсан Жэйк болон Хисыны хүсэлтээр паркын ойр байх хоолны газарт орж ирэн сууцгаалaa.

"Тэр нөгөө ангийн Жан Вонён мөн биз дээ." гэх Жэйг сонсоод түүний нүдийг даган харвал үнэхээр л Вонён байх аж. Би түүнтэй хамт сургуулийн радионы клубыг ахладаг байсан учир таньдаг юм. Бид бараг жилийн туршид долоо хоног болгон хамт радио хөтлөсөн байх.

"Тийм бололтой. Түүнийг сургуулиас өөр газар харсан чинь өөр мэдрэмж өгж байна шүү." Хисыныг ингэж хэлхэд нь би

"Тэр харагддаг шигээ биш гэж би олон удаа хэлсэн шд."

"Гэхдээ хажууд нь яваа охин хэн юм бол? Манай сургуульд ийм хүүхэд байсныг санахгүй байх юм." Жэйк ширээн дээр байх жижиг савтай усыг уусныхаа дараагаар ийн хэлхэд нь би тэдний зүг дахин нэг удаа харлаа.











Би буруу хараагүй биз дээ.

Тэр мөн байна.

Мөн байх ёстой.











"Хөөе, Сонхүнаа! Хайчих гэж байгаа юм?"
Гэнэтхэн боссонд минь нөгөө гурав нилээн гайхсан бололтой сонсогдох ч надад тэр чухал биш байсан юм.
Ахиад алдахаасаа өмнө хурдхан шиг хараx хэрэгтэй байсан. Үнэхээр тэр мөн эсэхийг.




Парк дээр олон хүн байсныг ч хэлэх үү тэд харагдахаа больчихлоо. Эргэн тойрноо шалган зогсолтгүй гүйсээр.

Түүний үүрчихсэн байсан жижиг цэнхэр цүнхээр нь танин араас нь очиход нэг тоглоомон дээр суух гээд очерлож байгаа харагдана. Өмднийхөө халаасыг ухан тасалбараа гаргаж ирээд шууд л түүний араас дугаарлан зогслоо.
Түүний яг хажууд нь ирэн зогсох ч тэр намайг харсангүй.




Илүү өндөр, илүү туранхай, илүү урт үстэй, илүү их инээдэг болчихож.

Аз жаргал түүнд сайхан зохидог юм байна.








Удалгүй тоглоом эргэлдэн, сэгсрэж хүмүүс нэг нэгээрэээ унаж эхлэхэд өөрийгөө ямар ч ухаангүйгээр үнэхээрийн тэнэг тоглоом дээр суучихсанаа ойлгох ч тэрний инээдийг анх удаа шахам сонсохдоо энэ бүхэнд харамсаж зүрхэлсэнгүй.





s t a l k e rOù les histoires vivent. Découvrez maintenant