8. Хардалт?

116 21 3
                                    




















Ямар нэгэн цуурхал үгүй, ямар нэгэн Бокхигийн сүрдүүлэг үгүйгээр, зүгээр л англи хэлээ давтан, цагийн ажилдаа тайвнаар дасан, хааяахан ангийн хүүхдүүдтэй номын санд суусаар хичээлийн эхний долоо хоног дууссан. Яг л миний хүсэж байсан шиг тийм энгийн бас тайван өдрүүд одоо ч үргэлжилсээр баыгаад талархах ёстой ч юм шиг.


Гэсэн ч бурхан өгснийхөө хэрээр авдаг. Хисын бид хоёрын сүүлчийн уулзалтаас хойш аль хэдийн долоо хоног өнгөрчээ. Томоохон сургуулиудын хоорондох хөл бөмбөгийн тэмцээнээс болж F4 багынхантайгаа Дэгү хот руу явсан. Мөн өнөөх "Үдэшлэг" ч хойшлогдсон. Энэ долоо хоног дэндүү гэхэд дэндүү тайван бас үнэхээр уйтгартай өнгөрч байгаа. Энүүхэндээ гэж хэлхэд хөгжилтэй бас адал явдалтай догдлол, айдас гээд бүх юм холилдчихсон байсан эхний хэдэн өдрүүдийг санаж байна.

Маргааш шинэ долоо хоногийн эхний өдөр буюу даваа гараг. Хэдийгээр миний хамгийн дургүй өдөр ч гэсэн маргааш дэндүү сайхан өдөр байх юм шиг мэдрэгдэж байгаа. Яахав миний зөн совин ихэнхдээ тэс хөндлөн байдаг ч, маргааш өөр байх ёстой...

Учир нь бид дахиад уулзах учраас.




_________________________











Author pov








Хисын Дэгүд ирсэн өдрөөсөө хойш өдөр болгон шахуу Хаюүн руу зурвас бичих ч тэр огт хариу өгсөнгүй. Залгах тухай бодсон ч тэдний харилцаа тийм хэмжээний дотно болоогүй гэх бодол эргэлдэн, түүнд тухгүй сэтгэгдэл үлдээхгүй гэсэндээ 'Хаюүн' хэмээн тэмдэглэгдсэн дугаарыг хий дэмий л харан санаа алдсаар сууна. Харин энэ үед Сонхүний утсанд дуудлага ирэх бөгөөд өрөөний хамтрагч болох Хисынд хэн нэгэнтэй хэрэлдэж байгаа мэт ярих ч байнга инээмсэглэсээр байх Сонхүн хачирхалтай санагдан, утсаа таслав уу үгүй юу шуудхан л

"Хэн юм?" гэж асуухад нь Сонхүн

"Танай найз, Юүн Хаюүн." гэж нүдээ эргэлдүүлсээр хэлхэд нь Хисыны царай үл ялиг барайх ч үүнийгээ Сонхүнд мэдэгдүүлэлгүй үргэлжлүүлэн

"Хаюүн яагаад чам руу залгасан юм?"

"Намайг тэмцээнтэй байсан ч хамаагүй, явуулсан шинэ үгсийг нь цээжил гэж байна лээ. Тэр харагддагаасаа үнэхээр номын юм аа." гэчихээд Сонхүн утсаа ор луугаа шидэн буудлын өрөөндөө байх жижиг хөргөгчнөөс ундаа авч уух аж.

"Тэр миний талаар юм асуугаагүй юу?" Хисын цааш харан сулхан дуугаар асуухад нь

"Үгүй ээ."

s t a l k e rOnde histórias criam vida. Descubra agora