7. Нэгнээ таниж мэдэх нь

124 22 2
                                    































"Хөөе, Юүн Хаюүн! Үнэхээр зодоон хийсэн юм уу?" Вонён дугуйтай сандал дээрээсээ босолгүй гүйлгэсээр өрөөнийхөө булангаар толгойгоо шагайлган, дөнгөж дотуур байрныхаа хаалгаар давж буй Хаюүнаас орилон асууна.

"Царай чинь цонхийчихож чи үнэхээр зүгээр үү?" Хара ч мөн гал тогооноос гарж ийн ирээд асуухад

"Тиймээ, гэхдээ хөөрхөн царайг минь яасныг хардаа." хэмээгээд инээхэд нь Вонён шуудхан босоод шүүгээгээ ухсаар сорвиний тос аван буйдан дээр Хаюүнийг татан хамтдаа суулаа. Харин Хара юу хэлэхээ мэдэхгүй тэднийг нүднийхээ булангаар харан зогсох аж.

"Өчигдөр миний хэлснээс болсон юм уу?" Вонён урт нарийхан хурууныхаа өндгөөр маажуулсан хэсэгт нь тосоо түрхсээр асууна.

"Тийм гэж хэлж чадахгүй ч бас үгүй гэж болохгүй байх." гэхэд нь тэднийг ойролцоогоор хоёр минутын урттай чимээгүй байдал бүрхэн авлаа.

"Сайн байна. Дөрвийн эсрэг нэг байсан гэхэд иймхэн шархтай үлдэж байна гэдэг чинь чи сайн зодолддог гэсэн үг." Вонёныг ийн хэлхэд нь Хаюүн жаахан гайхсан ч инээсээр гарын нь хөнгөхөн ёоворлоо. Хара одоо л өөрийнх нь юм ярих цаг гэж үзсэн бололтой

"Ингэхэд ажлын ярилцлага чинь яасан? Тэнцчихсэн үү?" Хаюүн уг нь тэнцсэнийхээ дараа найзууддаа хэлэх гэж төлөвлөж байсан ч өчигдөр Хара цэвэрлэгээ хийж байхдаа ажлын анкетийг нь олсноос болоод ээжээсээ хэт их мөнгө гуйж чадахгүй бас өөрөө бие дааж сурахын тулд ажилд орж байгаагаа тайлбарлан хэлсэн юм.

"Тиймээ, тэнцчихсэн. Маргаашнаас оройтож ирэх байх. Өнөөдөр хамаг хүчээ тэр хачин охинд зарчихсан болохоор өрөөндөө амарлаа шүү." гэж хэлээд хариу ч сонсолгүй өрөөндөө орон хаалгаа хаачихав.

"Ойлголоо."

"Сайхан амраарай." Вонён Хара хоёр хаалттай хаалганд хариу хэлчихээд үргэлжлүүлэн өөр өөрсдийнхөө хийж байсан зүйлсээ хийлээ.








Hayun pov








Өрөөндөө орж ирээд цүнхээ ч тайлж чадалгүй орон дээрээ шууд лтэрийн уналаа. И Хисыны харц, шивнэн хэлсэн үгс нь одоо ч нүдэнд тодхон харагдаж, чихэнд цуурайтан сонстож байна.




"Гоё байхдаа...
                         Ийм үзэсгэлэнтэй байх."




Эмэгтэй хүн бүрийн хүсэх тийм сайхан залуу намайг үзэсгэлэнтэй гэсэн гэхээр...

s t a l k e rDonde viven las historias. Descúbrelo ahora