4. Зай барих ёстой

147 28 4
                                    






















Урд минь гарч, том том алхах Сонхүний араас нь чимээгүйхэн дагаж явахдаа түүнийг зогссоныг мэдэлгүй араас нь мөргөж орхилоо.

"Уучлаарай." тэр гайхсан шинжтэй эргээд над руу хачин үйлдэл хийчихсэн хүн руу харж байгаа аятай сонин царай гаргасныхаа дараагаар дээвэр лүү гарах шат руу чиглэлээ өөрчиллөө.

Дээвэр дээр салхи үе үе хүчтэй сэвэлзэн үс нүүрний урдуур оруулана. Дүрэмтийнхаа халаасыг ухсаар  боолтоо олчихоод үсээ сулхан бооход

"Хөөрхөн мэнгэ нь чамд байдаггүй юм байна." Сонхүн над руу тулж ирэн ширтэж байснаа шуудхан л газар завилан суух аж.




Гэхдээ тэр ширтэлт нь зүгээр ч нэг ширтэлт байгаагүй. Яг л миний дотор луу өнгийн хэн нэгнийг хайж байгаа аятай харагдсан.





"Юүн Хаюүн гэсэн байх аа?"

"Тийм ээ. Хаюүн, Юүн Хаюүн."

"Тийм байх нь." гээд уртаар санаа алдсанаа үргэлжлүүлэн

"Дээрийн явдлыг зүгээр мартахад болно. Сайн санаад хэлж байгаа юм. Цаашдаа хүмүүсийн хэл амны бай болохыг хүсэхгүй л байгаа бол бидэнтэй ойртох гээд хэрэггүй шүү."

"Хөөх, үнэхээр гайхчихлаа. Яаж дөнгөж танилцсан хүндээ ийм бүдүүлэг зан гаргаж чаддаг байна аа?"

"Уг нь сайхан сэтгэл гараж л хэлсэн юмсан. Гэхдээ өөрийнхөөрөө л бод. Угаасаа надад хамаагүй."

"Ойлголоо, чиний хандлага таалагдахгүй бас дахиж ойртохгүй болохоор ингээд явлаа." гэчихээд өнөөдөр анх удаа л ирж буй танихгүй сургуулийнхаа хонгилоор алхаж эхэллээ. Удсан ч үгүй өөрийгөө төөрч орхисноо мэдэрэв.








Ганцаардал.
Хэзээ ч, хаана ч ямар нэг шалтгаангүй гарж ирэх энэ мэдрэмж.
Цээжин дотор томоос том нүх ухагдчихсан мэт энэ хоосон мэдрэмж. Миний хамгийн дургүй мэдрэмж.

Гэнэт цээжин тушаа хөндүүрлээд явчихлаа. Агаар амьсгалмаар байна. Буцаад дээвэр лүү гарвал Пак Сонхүн байгаа болов уу?
Утсаа хураалгачихсан болхоор Вонёнтой ч холбогдож чадахгүй нь.






Элдэв янзын юм бодон түшлэгтэй сандал дээр гэдийн суугаад хэдэн минут цагаан тааз ширтлээ.

Хөөх тааз нь ийм өндөр гэдгийг мэдээгүй юм байна. Ийм өндөр ийм том сургууль их олон сурагчтай бай-




s t a l k e rDonde viven las historias. Descúbrelo ahora