-5-

347 49 10
                                    

❛ umbrella ❜

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

umbrella .

Би хэзээ ч хэн нэгнийг хайрлахыг хүсдэггүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би хэзээ ч хэн нэгнийг хайрлахыг хүсдэггүй. Алдах вий гэж айхаас илүү хайрлаж чадахгүй байх вий гэхээс, хамгаалж чадах болов уу гэх эргэлзээнээс болоод хайрлахыг хүсдэггүй.

Заримдаа үнэхээр их айдаг. Өөрөө ч мэдэхгүй дурлачихсан нэгнээ зөвхөн холоос л ширтэж чаддаг болчих вий гэж үнэхээр их айдаг.

Хайртай хүнээ алдах шаналалыг ойлгосноосоо хойш би өөрөө ч анзаараагүй байхдаа өөрийгөө бүхэлд нь өөрчилчихсөн байсан. Бага багаар биш, яг тэсрэх бөмбөг шиг гэнэт л өөрчлөгдчихсөн.

Тэгээд дахиад л миний хажууд үргэлж байдаг хүнээ өөрөө хөөчихсөн.

"Б-Бакүго..." Мидорияа миний гарнаас мултрах гэж хичээхгүй байгаа ч юу болоод байгааг ойлгоогүйдээ их л тээнэгэлзсэн янзтай нэрийг минь дуудах аж.

Тэр яагаад үргэлж ийм байдаг юм бол? Хүчтэй юм шиг царайлдаг ч үнэндээ сул дорой юм байж бусдын өмнө инээмсэглэх гэж хичээгээд л. Шал утгагүй юм.

Би удаанаар доошлон эрүүгээ түүний мөрөн дээр тавихад тэр огцом цочисхийн, толгойгоо жаахан хажуу тийш болгох аж.

Амьсгал минь хүзүүнд нь мэдрэгдээд эвгүй санагдсан бололтой.

"Хөөе, тэнэг минь" гэж намайг шивнээд, түүний тэвэрчихсэн чигтээ гараа үл ялиг чангалахад тэр ч бас биеэ чангалах нь мэдрэгдэнэ.

NOTHING BUT LOVE  [Completed]Where stories live. Discover now