~FLASHBACK~
[Сургуулийг Аяллын Үе]~~~
-Jiro's POV-
"Юу гэж бодож байна?" Би шинээр зохиосон дууныхоо нотыг Момод үзүүлсээр асуух бол тэр үл ялиг даарсан бололтой ороолтоо дээшлүүлчхээд нотны дэвтэр лүү минь анхааралтай ширтэх аж.
"Гитараар тоглох юм уу?" гэж тэр удалгүй асуухад нь би толгой дохиод түүнд өмнө нь үзүүлж байсан гитараараа тоглох тухайгаа хэлэв. "Дажгүй гэж бодож байна, амьдаар нь сонсвол их сэтгэл хөдлөх бололтой."
"Би уг нь гитараа авчирсан, гэхдээ одоо ангиараа уул руу авирах ёстой болохоор..." би дэвтрээ жижигхэн цүнх рүүгээ эргүүлж хийгээд "Орой сонсох уу?"
Тэр толгой дохиод, бид оройн хоолны дараа зохиосон дууг минь сонсохоор тохриолцоод хоёул саравчнаас гарцгаалаа.
YOU ARE READING
NOTHING BUT LOVE [Completed]
FanfictionЧам руу хэзээ ч хайр хайж ширтээгүй ч, ганцхан хором уруулнаас чинь хайр сонсохыг хүссэн. - anime fiction mgl || bakudeku -