❛ my last trust. ❜
"Итгэлтэй байна уу?"Бакүго түрүүхэн доош буун авчирсан халуун цайгаа гарт минь атгуулчхаад ийн асуух бол би түрэгхэн толгой дохиж амжлаа. Тэр хажууд минь суугаагүй ч хана налан зогсоод санаа алдах аж.
"Яагаад?"
"Тэр Тодорокитой үерхдэг."
Бакүгог бүр ч бухимдангуй санаа алдахтай зэрэгцэн би халуун цайнаас хэд балгалаад, яах ёстойгоо бодох гэж хичээлээ. Тодороки энэ бүхний ард Момог байгаа гэж төсөөлөх ч үгүй байх, хэрвээ тэр үед би санаандгүй Тодороки Момо хоёрын яриаг сонсоогүй байсан бол би ч Момог сэжиглэж зүрхлэхгүй байсан.
Гэхдээ... тэрнээс өмнө Момо бид хоёр ярилцсан шүү дээ. Би түүнээс Тодорокиг булаахгүй гэж, сэтгэлээ татна гэж хэлсэн байтал... Яагаад тийм зүйл хийх болсныг нь заавал мэдмээр байна.
"Новш гэж."
Бакүгог гэнэтхэн амандаа хараал урсгахад би бодолдоо хэт автчихсан байсандаа бараг л цочих шахлаа. Тэр халаасандаа хийчихсэн хоёр гараа удаанаар гаргачхаад, над руу эргэхдээ "Үнэхээр түүний тухайд бол... хамаа ч алга. Хүүхдүүдийн юу ярих нь надад хамаагүй."
Тийм ээ, түүнд хэзээ ч тийм зүйл хамаатай байгаагүй.
"Гэхдээ чи надад хамаатай байна, Дэкү."
Би аягатай цай атгах гараа чангалан, яагаад ч юм дотроос дэлсээд эхэлсэн зүрхээ тоохгүйг хичээн түүн рүү харлаа.
YOU ARE READING
NOTHING BUT LOVE [Completed]
FanfictionЧам руу хэзээ ч хайр хайж ширтээгүй ч, ганцхан хором уруулнаас чинь хайр сонсохыг хүссэн. - anime fiction mgl || bakudeku -