NOTHING BUT LOVE.
special part two.
-Momo's POV-
"Би энийг үнэхээр ойлгохгүй байгаа юм." Тэр бодлогынхоо ном руу үзгээрээ заасаар намайг тийш нь харцаа шилжүүлэхтэй зэрэгцэн "Аа, энэ биш шүү." гэсээр доод талынх нь бодлогыг заан "Энэ."
Би бодлогынх нь асуултыг түрэгхэн гүйлгэж уншчихаад хөнгөхөн инээд алдсаар "Миний өчигдөр зааж өгсөн юм байна шүү дээ."
"Тийм гэж үү?" Тодороки үнэхээр санахгүй байгаа бололтой дэвтрийнхээ хуудсуудыг эргүүлж харчхаад толгойгоо хэд хэд сэгсэрлээ. "Баларлаа, үнэхээр санахгүй байна." гэж тэр амандаа үглэсээр, үнэхээр нухацтай хандаж байгаа бололтой үзгийнхээ ар талаар толгойгоо цохиж эхлэв.
Түүний хийж байгаа үйлдэл бүр яагаад ч юм сэтгэлд минь бяцхан оч асааж дөнгөдөг. Түүнийг инээмсэглэх үед, ойлгомжгүй үйлдэл хийх үед, над руу харах үед гээд бүхий л цаг мөчид миний зүрх түүний төлөө цохилдог.
YOU ARE READING
NOTHING BUT LOVE [Completed]
FanfictionЧам руу хэзээ ч хайр хайж ширтээгүй ч, ганцхан хором уруулнаас чинь хайр сонсохыг хүссэн. - anime fiction mgl || bakudeku -