NOTHING BUT LOVE.
❛ nothing matters now. ❜
-Midoriya's POV-
Аяллын сүүлчийн өдөр ямар нэг асуудал гаралгүйгээр, зүгээр л энгийн үйл явдал болж өнгөрсөн. Бүгд кино үзнэ гэж төлөвлөснөөрөө хамгийн их саналтай киног сонгож үзээд, илүү дотно болчихсон болохоор хамтдаа хооллоод, бас таавар таалгах тоглоом ч тоглосон.
Сүүлчийн өдөр яг л үдэшлэг шиг болж өнгөрсөн ч, зүгээр л маш их дурсамжтай байсан. Өөр юунд ч анхаарах завдалгүй хүссэн бүхнээ хийж чадсан болохоор.
Өнөөдөр харин хичээл дахиад л ордгоороо орно. Гэнэт хоёр өдөр юу ч хийхгүй амарчхаад буцаад хичээл хийж эхлэнэ гэхээр нэг л итгэмээргүй санагдах аж.
Би цас болчихсон хүрмээ гөвсөөр анги руу дөнгөж ортол нэлээд шуугиж байсан анги тэр дороо чимээгүй болж орхих нь тэр. Сурагчид бүгдээрээ над руу өрөвчхөн харц шидлэх агаад, би гайхсан ч чимээгүйхэн алхалсаар сандал дээрээ очиж суутал Киришима хажууд ирээд хөнгөхөн мөрөн дээр минь цохилоо.
YOU ARE READING
NOTHING BUT LOVE [Completed]
FanfictionЧам руу хэзээ ч хайр хайж ширтээгүй ч, ганцхан хором уруулнаас чинь хайр сонсохыг хүссэн. - anime fiction mgl || bakudeku -