Уулзалт

1.2K 92 0
                                    

Сүхён- Чи тэгээд зүгээр л гараад ирсэн юм уу? [бухимдсан]

- Үгүй ээ авч ирсэн хоолоо цацчихаад гараад ирсэн

Сүхён- Болж тиймэрхүү амьтдыг хашрааж байх хэрэгтэй. Тэр н*вш надтай таараад үзээсэй билээ нэг сайн хашраах юм шүү. [нударга зангидав]

- Зүгээр хаячих аа дахиж тэрний талаар сонсмооргүй байна. Нээрээ надтай сонин хүн таарсан

Сүхён- [сониучирхан] Хэн?

- Нэрийг нь мэдэхгүй ээ, харин энэ нэрийн хуудсыг л өгсөн тэгээд надад хэлэхдээ надад тусалж чадна гэсэн харин намайг эхнэрийн сонгон шалгаруулалтанд орохыг гуйгаад байсан.

Сүхён- Пффт [инээгээд] жусоны үе биш дээ эхнэрийн сонгон шалгаруулалт байх даа яадаг юм.

- Би бас гайхаад одоо үед ингэж гэрлэдэг болчихсон юм болов уу гэж бодоод

Сүхён- Чи тэгээд юу гэсэн [инээдээ барьж ядан асууна]

- Юу ч гээгүй. Надад юм асуух хариу хэлэх боломж гараагүй тэр хүн яваад өгсөн. Намайг сайн бодож байгаад зөвшөөрч байвал энэ нэрийн хуудсан дээрх дугаар луу залгаарай л гэсэн

Сүхён- Хамгийн гол нь хэн энийг зохиож байгаа юм бол? тийм хүн татагдахааргүй царайтай юм байхдаа

- [Мөрөө хавчин сууна]

Сүхён- [гэнэт сонин царайлаад] Болгоомжтой байгаарай энэ хачин байна. Энэ нэг бол хүний наймаа аан эсвэл энэ гэрлэх гэж байгаа хүн нь аймар хөгшин болохоор хүн тоож суухгүй байгаа байх

- [энэ үг намайг хангалттай айлгаж чадсан ч] Ээе юу гэж дээ тийм юм гэж юу байдаг юм. Чи ойрдоо зохиол бичиж байна гээд амьдрал зохиол хоёроо ялгахаа болчихоо юу?

Сүхён- Намайг битгий бас! удахгүй алдартай зохиолч болоод чамд гол дүрийг нь өгөх болохоор надтай сайн харьцсан чинь дээр шүү. [ёжтой инээх]

- Алдартай болсон цагтаа л наад үгээ хэл одоо унтацгаая [инээмсэглэх]

Сүхён- Харж л байгаарай. Гэхдээ чи болгоомжтой байгаарай ойлгосон уу?

- За байнга санаа тавьдагт баярлалаа

Сүхён- Зүгээр дээ

-------------------Сэүний талаас-------------------

- Оролцогчид бүрдсэн үү? [цонх руу харан суугаад гартаа байгаа вискинээсээ бага багаар балгана]

???- Бараг бүрдсэн одоо нэг хүн л үлдсэн

- Ойлголоо аль болох хурдлахыг хичээ.

Ноён У-ийн эхнэрийн сонгон шалгаруулалтWhere stories live. Discover now