Сэрүүлэгний дуугаар сэрээд эргээд хартал Сэүн над руу хараад хэвтэж байлаа.
Сэүн- Сайхан амарсан уу? [гээд духан дээр зөөлөн үнслээ]
- Ммхн, чи сайхан амарсан уу?
Сэүн- Анх удаа ингэж сайхан амарч үзлээ
- Цаг хэд болж байна
Сэүн- Долоон цаг болж байна
- Хоёулаа бууж цайгаа ууцгаах уу?
Сэүн- Дахиад жоохон хэвтье ээ [гээд бэлхүүсээр тэврээд намайг өөртөө улам наана]
- Яг арван минут л хэвтэнэ шүү
Сэүн- За
Яг 10 минут өнгөрч Сэүнийг дагуулсаар доошоо бууж цайгаа уулаа.
Сэүн- Нээрээ өнөөдөр чиний цагийн хуваарьтай чинь Кайнх давхцаж байгаа юм байна лээ шд
- Чи яаж мэдсэн юм
Сэүн- Тэр нөгөө... би танай компанийн том хамтрагч хүссэн мэдээллээ олж авч чаддаг болохоор эрх мэдлээ жоохон ашиглачихсан [нүдээ эргэлдүүлэв]
- Аан
Сэүн- Чи энэ үеийг ашиглаад Кайтай харилцаагаа сайжруулаад буруу ойлголцлоо засаад ав. Эхнэр минь сайн найзтай минь таагүй харьцаатай байгаад байхаар надад хэцүү байна
- Хичээе ээ, гэхдээ Кай надтай сайхан харилцаатай байхыг хүсэхгүй бол би хэчнээн хичээгээд нэмэр байхгүй л байх
Сэүн- Кай тийм ч муухай ааштай хүн биш ээ
- [амандаа өндөг хийнгээ] Ай мэдэхгүй
Сэүн- Хайраа миний төлөө ч болтугай эвлэрэхийг бодоорой гуйж байна шүү
- Ойлголоо [хайртай юм болохоороо эсэргүүцэж чадсангүй]
Сэүн хэлсэн ёсоороо өнөөдөр ч гэсэн ажилд минь хүргэж өглөө. Би ч нөгөө л автобусны буудал дээр буулгачих гэдгээрээ автобусны буудал дээрээ буулаа. Ажлын хаалгаар дөнгөж ороод л Кайтай таарчихлаа.
- Сайн уу?
Кай- .... [тоож байгаач шинжгүй над руу хяламхийсээр түрүүлээд орох гэхэд нь гараас нь бариад зогсоов]
- Хөөе
Кай- Яах гээв [бүүр муухай харна над руу байнга ингэж харж байгаад үрчлээ суух вий дээ]
- Хүн чамтай мэндлээд байхад хариу хэлдэггүй юм уу?
Кай- Албатай юм уу? [хэлэхдээ бүүр над руу ч харсангүй]

YOU ARE READING
Ноён У-ийн эхнэрийн сонгон шалгаруулалт
RomanceСэүн бол баян айлын өв залгамжлагч гэрийнхнийхээ шахалтаар гэрлэх шаардлагатай болно. Гэвч аав ээжийнхээ сонгосон хүнтэй гэрлэхийг хүсэхгүй байгаа болохоор өөрөө эхнэрийн сонгон шалгаруулалт явуулж эхнэрээ сонгохоор болно. Су-А аавынх нь компани дам...