Сүхён ээж- [өрөөний хаалга онгойж ээж орж ирлээ] Охин минь унтаж байна уу?
Сүхён- ... [унтаж байгаа мэт арагшаа харсан хэвээрээ хэвтэнэ]
Сүхён ээж- Миний охион [хэмээн дахин унтаж буйг лавлана]
Сүхён- [нуруугаа харуулсаар] Үхчихсэн байгаа болохоор гарна уу?
Сүхён ээж- Гараад ирээ ярилцацгаая
Сүхён- [огцом эргэж хараад дооглонгуй] Яасан хайрт Ким хүргэн чинь миний хүүхдийг яах талаар хэлээ юу? юу гэж байна хөндүүл гэж байна уу?
Сүхён ээж- Тийм биш ээ чи нэг гараад ир л дээ [гэж дахин аргадангуй гуйлаа]
Сүхён- Хүсэхгүй байна гээд байгаа юм биш үү?
Сүхён ээж- [санаа алдсаар хажууд ирж суув] Ээж нь чамдаа зөндөө хүнд зүйл даатгадаг байснаа мэднэ ээ. Чамайг л сайхан амьдруулах юмсан, хэрэгтэй зүйлээр дутаачихгүй юмсан гэж боддог байсан болохоор баян хүнтэй суувал юугаар ч дутахгүй сайхан амьдрах байхаа гэж бодсон. Гэхдээ миний буруу байж эхэндээ чамайг бодож энэ бүхнийг хийдэг байснаа сүүлдээ мөнгөнд нүдээ сохолчихсон байж... тэгээд чинийхээ ч сэтгэлийг бодохгүй чиний төлөө гэсэн үгийн ард аав бид хоёр чинь өөрсдийнхөө хүслийг л биелүүлэх гэж явж байж... энэ бүхнийг сая л ухаарлаа. Хэвлийд чинь бойжиж байгаа бяцхан зүрх чиний минь хайраас ургасан цэцэг байж... ээж нь энэ бяцхан зүрхээр эмээ гэж дуудуулмаар байна. Намайг бас ээжийг минь хамгаалсанд баярлалаа гэж хэлүүлмээр байна. Өвөр дээрээ суулгаад хэрхэн өсөж торниж байгааг нь харахыг хүсэж байна. Ийм зүйл хүсэх эрхгүй байж хүсэж байгааг минь уучлаарай. Ээж нь аавыг нь ятгасан чамайгаа хайртай хүнтэй чинь та хоёрын бий болгосон бэлэгтэй чинь аз жаргал хүсээд тавьж явуулах талаар... тэгээд аав чинь одоо энэ талаар ярилцах гээд хүлээж байгаа... тэр залуу сайн залуу шиг санагдсан хэн ч юу ч гэж байсан ганцхан чамайг хайрладаг нэгэн... чамайг ухаангүй хэвтэж байхад чинь хэн хүнээс илүү санаа зовж залбирч байсан. Та хоёр хамт байхдаа л бүтэн бие болдгийг харсан хэрэв чи үгүй бол тэр залуу ч амьдар ч чадахгүй тэр залуу байхгүй бол чи ч амьдрах хүсэлгүй болдгийг мэдсэн. Миний бяцхан охин аз жаргалаа олжээ...
Сүхён- Ойлгосонд баярлалаа [хэмээн тэврэв]
Сүхён ээж- Хоёулаа одоо аав дээр чинь очъё
Сүхён- Гэхдээ аав зөвшөөрөхгүй бол яах вэ?
Сүхён ээж- Санаа зоволтгүй ээ аав чинь чиний бодож байгаа шиг тийм ч муу хүн биш
YOU ARE READING
Ноён У-ийн эхнэрийн сонгон шалгаруулалт
Roman d'amourСэүн бол баян айлын өв залгамжлагч гэрийнхнийхээ шахалтаар гэрлэх шаардлагатай болно. Гэвч аав ээжийнхээ сонгосон хүнтэй гэрлэхийг хүсэхгүй байгаа болохоор өөрөө эхнэрийн сонгон шалгаруулалт явуулж эхнэрээ сонгохоор болно. Су-А аавынх нь компани дам...
