Минсок- Чи өнөөдөр ямар их оройтов. Оройтох байсан юм бол ядаж надад хэлэхгүй дээ
Сэүн- Уучлаарай ахаа эхнэрээ ажилд нь хүргэж өгөх гээд оройтчихлоо
Минсок- Танай эхнэр өөрөө явж чаддаггүй юм уу? эсвэл хөлгүй юм уу? [уурлав]
Сэүн- Ахаа та эхнэргүй болохоор мэдэхгүй л байна даа. Тийм хөөрхөн жижигхэн юмыг яаж ганцааранг нь явуулж болдог юм. Бас хүргэж өгвөл хэдэн минут ч гэсэн хамт байж чадна шдээ. [инээх]
Минсок- Тийм л дээ гэхдээ хар өглөөгүүр эхнэрт чинь юу болдог юм. Олон түмний нүд нь дээр хулгайлаад явчихвал гэж дээ
Сэүн- Та ойрд яагаад ийм эмзэг болчихсон юм бэ? [мөр нь дээр нь цохитол]
Минсок- [гарыг нь түлхээд] Хэн эмзэг болсон гэж
Сэүн- [инээгээд] Аан дүү нь өөрөөс нь түрүүлээд эхнэртэй болчихсон болохоор гутраад байна уу?
Минсок- Үгүй за, харж л байгаарай би удахгүй танай эхнэрээс хөөрхөн эхнэртэй болчихно за
Сэүн- Тэг дээ, гэхдээ манай эхнэрээс хөөрхөн эмэгтэй олно гэдэг худлаа л байх
Минсок- Хнн [гэсээр хаалга саваад гараад явчихав]
Сэүн- Энэ ахыг нээрээ
Су-А POV
- Байна уу? Сүхён~аа
Сүхён- Байна аа
- Өнөөдөр завтай юу?
Сүхён- Завтай юу гэж надаас битгий асуу, надад юу л байна зав л байдаг юм шдээ миний дөө
- Тэгвэл манай ажил дээр хүрээд ир хоёулаа хоолонд оръё
Сүхён- Хүүе ээ гэнэт юу болоо вэ? нар баруунаас гараа юу даа, амьдралдаа Ким Су-А~аас ийм үг сонсох юм чинээ санасангүй явлаа.
- За хүн хоол авч өгье гэж байгаа дээр ирвэл ир
Сүхён- Яг одоо гарлаа
- За хүлээж байя
*Нээх удалгүй Сүхён хүрээд ирлээ*
- За ямар хоол идмээр байна эгчдээ хэл. Эгч нь бүгдийг нь авч өгье
Сүхён- [нүд нь томроод] Их хоол идмээр байна
- Ямар төрлийн хоолноос
Сүхён- Бүх төрлийн [бүүр нүдэнд нь од гялбаад]
- Чи барах уу?
Сүхён- Амжихгүй юм шиг харагдаад байна уу?
- Ойлголоо, явцгаая
![](https://img.wattpad.com/cover/281755026-288-k797285.jpg)
YOU ARE READING
Ноён У-ийн эхнэрийн сонгон шалгаруулалт
Storie d'amoreСэүн бол баян айлын өв залгамжлагч гэрийнхнийхээ шахалтаар гэрлэх шаардлагатай болно. Гэвч аав ээжийнхээ сонгосон хүнтэй гэрлэхийг хүсэхгүй байгаа болохоор өөрөө эхнэрийн сонгон шалгаруулалт явуулж эхнэрээ сонгохоор болно. Су-А аавынх нь компани дам...