Эхний шалгаруулалт

1.3K 90 2
                                        

Сүхён- Сэрээрэй Су-А сэрээрэй

- Цаг хэд болж байна [гээсэр өндийн цаг хартал юу вэ? 6 цаг энэ галзуурчихаагүй байгаа хүнийг хар өглөөгүүр сэрээж байдаг]

Сүхён- 6 өнгөрч байна аа. Чамд хэлэх юм гараад

- [нүдээ нухлаад] Юу болчихоод намайг сэрэх хүртэл хүлээж чадахгүй хар өглөөгүүр сэрээж байгаа юм.

Сүхён- Би бодлоо л доо за бодсон ч гэж дээ яагаад Сэүн ингэж эхнэрээ сонгож байгаа нь сонирхолтой санагдаад интернэтээс тэрний талаар хайж үзлээ

- Тэгээд

Сүхён- [нүд нь томорч ирээд] Сэүн өмнө нь хүнтэй үерхэж болзож байгаагүй юм байна

- Юун сүртэй юм бэ? Хүний амьдралд байх л зүйл шдээ. Санаа сэтгэлд нь нийцэх хүн олдоогүй л юм байгааз тэгээд л одоо бас эхнэрээ ингэж сонгож байгаа байлгүй. Тэрэнд чинь хүн сэрээж мэрээгээд л ядаргаа байгаа даа явж унт, цаг болоогүй байна. [гээд буцаж хөнжилдөө орох гэтэл Сүхён намайг татаж босгоод]

Сүхён- Гол зүйл нь энэ биш ээ. Сэүнтэй холбоотой үерхлийн цуурхал зөндөө гарч байсан байна. Харин тэд нарыг бүгдийг нь Сэүний талаас эрс үгүйсгэж няцааж байсан. Энүүгээр юу хэлэх гээд байгаа вэ гэхээр [утсан дээрээсээ зураг үзүүлээд] Чи энэ хүнийг харж байсан  уу?

- [зургийг харахад Сэүний хажууд явж байсан залуу байлаа] Тийм ээ өчигдрийн уулзалтан дээр байсан, энэ залуу яасан гэж

Сүхён- Нэрийг нь Ким Минсок гэдэг юм Сэүний туслах, насаар ах ч гэсэн Сэүнийг их хүндэлдэг. Харин энэ [гээд дахиад зураг үзүүлэв]

- Өө наадах чинь манай энтертайнментийн сонбэ байна шдээ

Сүхён- Тийм ээ та хоёр нэг энтертайнментд харьяалагддаг. Нэрийг нь Кай гэдэг Сэүний дотны найз... Кай, Сэүн хоёрыг хамт явж байгааг, Минсок Сэүн хоёрыг хамт явж байгааг, энэ гурвыг гурвууланг нь хамт явж байхыг хүмүүс зөндөө харж байсан ч Минсок Кай хоёрыг хамт байхыг хэн ч харж байгаагүй.

- Чи наад үгээрээ юу хэлэх гээд байгаа юм. [сонирхох]

Сүхён- Би юу гэх гэсэн бэ? гэхээр байна шдээ Минсок Кай хоёр өрсөлдөгчид тэр хоёр хоёулаа тэрэнд сэтгэлтэй болохоороо Сэүнд тэгэж их анхаарал тавьдаг байх. Тэгээд ч Сэүн бас эрэгтэй хүн сонирхдог байж магадгүй. Үгүй байсан бол ядаж нэг удаа хүнтэй үерхэх ч юм уу, эмэгтэй хүнтэй холбогдох байсан гэтэл хэзээ ч тийм юм болж байгаагүй. Яагаад ийм маягаар эхнэр сонгож байгаа нь ч бас энэнтэй холбоотой байх. Гадуур цуурхал тараахгүй нь тулд эмэгтэй хүнээр эхнэр гэж бамбай хийгээд хайрттайгаа чөлөөтэй байх гэж. Тавилттай жүжиг хийхийн тулд тэрэнд хамтарч ажиллах хүн хэрэгтэй тэгээд л аль алинд нь ашигтай санал тавиад өөрийнх шаардлагатай нийцэх хүнийг шалгаруулж авч байгаа юм байна. [өөртөө итгэлтэй]

Ноён У-ийн эхнэрийн сонгон шалгаруулалтWhere stories live. Discover now