...
Нүдээ нээхэд Тэхён байсангүй . Арга ч үгүй биздээ . .
Өглөө сэрэхэд хайрт чинь үсийг чинь илбэнгээ духан дээр чинь зөөлөн үнсээд өглөөний цай бэлдхээр босно . . энэ зөвхөн кинон дээр л гардаг бололтой .Шалан дээр унасан сарафанаа авч өмсөөд өрөөнөөс гартал ашгүй хаалга онгойж байна. гэхдээ мэдээж гадаах хаалга түгжээтэй.
Босоод хамгийн түрүүнд хөргөгч рүү зүглэлээ бараг л 2хоног юу ч идсэнгүй шүүдээ . Хөргөгчнөөс гахайн утсан мах , жаахан жимс жимсний шүүстэй аваад бараг л бүгдийг нь идэж дуусгачихаад бүгдийг тэр чигээр нь орхилоо , би энийг цэвэрлэх албагүй биздээ.
Энэ байшинд байгаа тавилгуудын миний насаараа хөдөлмөрлөөд ч олж чадахгүй их мөнгөөр тохижуулжээ .
Явсаар санамсаргүй нэг өрөөний хаалга түлхтэл Тэхёны өрөө байж таарав :3 Арайчдээ ийм баян хүн байж өрөөнд нь олигтой анхаарал татчихаар зүйл нэг ч байсангүй, ерөнхийдөө миний өрөөтэй тун төстэй. Орон дээр хэвтэж байгаад бостол хөлөө нэг юманд аймшигтай хүчтэй цохиж хамаг хараалаа урсгачихсангүйЯмар новш нь байваа? орны доошоо тонгойж үзвэл нэг модон хайрцаг байх бөгөөд дээр нь алтан үсгээр "Jena" гэж сийлжээ .
За ёстой энд л хамаг алт эрдэнэс нь байгаа ухааны юм бодоод нээтэл олигтой юм байсангүй ;-; хэдэн төмөр зүүлт , хос бөгжнүүд нэг гивлүүр бас дуусах шахсан сүрчиг , нимгэн торгон алчууртай байх агаад тэрэн дотор нэг зүйл их л нандигнаж боожээ .
Сониуч зандаа хөтлөгдөн нээж үзвэл . . DAFUQ ??!! бор үс , шаргал туяатай нүдтэй л болхоос яг л "би" тэхёнтой хамт тун жаргалтай байгаа зураг байх аж ;-;
Энд үнэхээр ямар новш нь болоод байна ??
Зурагны ард "Тэхён X Жина 100дахь өдөр" гэж тун цэвэрхэн бичжээ . .
Зүүлт чимэглэл дээр "J" үсэг тэмдэглэгээтэй байх бөгөөд алчуурын буланд ч бас Jena гэж хатгамлаар бичсэн байв .Гайхаж суух ч сөхөө өгсөнгүй үүдний хаалга онгойх нь сонсогдож өнөөх юмсыг хайрцагт нь чихээд үүдрүү гүйтэл . . саяхан нүүрэнд минь тодорж байсан инээмсэглэл хормын дотор үхчихлээ . .