...
Уран зураг , модон сийлбэр , тансаг модон тавилгаар тоноглогдсон улаан хилэн өнгийн зочны өрөө..
Бүсгүй өөрлүү нь ангаа агнахаар бэлдэж буй араатан мэтээр биеэ зэхэх Тэхёны харцнаас дальдчин гартаа байх мөстэй кофег балгалаад аягыг ширээн дээр чангахан тавьж удаан хугацааны дараах аниргүйг сэрээлээ.
Гэсэн ч Тэхён түүнээс харцаа салгасангүй, Сүжин тэвчээр алдан:
"Хурдан тэр тоглоомыг чинь эхлүүлье?! Би энд удаан баймааргүй байна. Ялангуяа чамтай хамт!"
Тэхён мушилзсанаа хүрэмнийхээ дотор халааснаас жижигхэн буу гаргаж 6сумны гольцоотой бууг 1сумаар сумлаад Сүжин луу онилох нь тэр?
"Дүрэм их энгийн. "Орос Рулет" тоглоцгооно. Гэхдээ ээлжилж буудахгүй, би чамруу дарааллаж 3удаа буудна. Азгүйтэж чамайг буудвал би хожно, харин 3буудаад хий буудсан бол би хожигдсонд тооцъё!"
Сүжин хөмсөг зангидан :
"Тоглоод байна уу? наадах чинь жинхэнэ буу биздээ? Намайг алахгээ---"Түүний яриаг таслан Тэхён гох даран хий буудаж дарьны жижигхэн тэсрэлт сонсогдлоо..
"Энэ ямар ч тохуурхал биш Сүжин"
Бүсгүйн царай цонхийн гар нь үл ялиг салаглана.."Муу галзуу новш!! Би энэ тэнэг тоглоомыг чинь тоглохгүй!"
"Хмм.. чи нэг л буруу ойлгоод байхшиг байна, би чамд сонголт өгсөн, чи өөрөө л энд ирсэн. Мартчихаа юу жаалаа? Чи муучгүй эзэн нэр зүүж байгаашүү. Сонголтынхоо хариуцлагыг хүлээж сур"
Залуу эзний хоолой юу юунаас илүү хүйтэн, шаардсан бүр заналхийлсэн гэмээр сонсогдоно.
Тэр аажмаар босон буугаа эргүүлэнгээ Сүжиний урд явган сууж буугаараа бүсгүйн хацарнаас доош илбэсээр зүрхэн дээр нь зогсож :
"Чи одоо ч бууж өгч болношүүдээ? Зүгээр л дүүргээ надад өгөөд буцаад ир. Тэгээд хамтдаа байцгаая.. За алив хэн чиний эзэн билээ Сүжин?"
Сүжин хэсэг азнаснаа чанга инээн :
"Чи үнэхээр галзуурчихаж Тэхён хаха! Чи үнэхээр энэ бүгдийн дараа намайг өөрөө чиний өвөрт гүйгээд орчихно гэж санаа юу?? Том бол Тэхён , би гэнэн жаахан охин байхаа больсон. Чамд итгэнэ гэжүү хах."Сүжин ингэж хэлэхдээ хоолой нь чичрэн гар нь салгалхаа больсонгүй, тэр үнэндээ дэндүү ихээр айж байлаа.
Тэхён түүний эрүүнээс улам чанга атгаж хүзүүлүү нь бууныхаа амсрыг тулган:
"Юу гээч? Чи одоо ч надаас айдаг , бүр үхтлээ айдаг. Чи эзний дүрд тоглодог , чи өөрийгөө том болсон гэдэг, гэхдээ чи надад хүчиндүүлхээсээ айж өвөр дээр минь суухдаа уйлах шахан өмөлзөж байсан жаахан охин хэвээрээ! .. Би чамд эелдгээр санал тавьсан Сүжин. Би ахиад асуухгүй шүү ) Хэн чиний эзэн билээ?"
"Тамруугаа тонил!"
"Сүжин! .. би тэндээс чинь ирсэн юм."