...
Толинд миний өөдөөс уйтгартай хүн ширтэх болж юм ярих тоолонд амнаас гунигтай үгс урсах болж . Яасан ч зовлон нь дийлддэггүй юмдээ Сүжин минь . .
Бүтэн өдрийг торгон хөнжилд Lana Del Rey , Melanie Martinez сонсоод гашуун утаанд бодлоо самууруулан уйлж хэвтэх чинь тэгээд маргааш гэрлэх хүнд арай л тохиромжгүй юмшиг.
Тэхёны хажууд Жонгүг хөгжмийн арай илүү мэдрэмжтэй хүн байлаа . Нэг ханаар нь дүүрэн нэр оноор нь жагсаасан цомгууд хуучны том чихэвчтэй дуу тоглуулагчийн хамт, харин эсрэг хананд нь номнууд өрөөстэй байх агаад эгц урд минь хананд зурагт тогтоосон нэрийг нь хэлэхэд л дуртай кино минь тоглуулагдаж байв. Бүр эртнээс л бэлдчихсэн юмшиг , нэг ч зүйлийг орхилгүй төгс төлөвлөсөн мэт л байна . Хаалга түгжигдээгүй ч гарах хүсэл байсангүй, 3цаг тутамд үйлчлэгч бололтой нас тогтсон эмэгтэй амттан , хоол авчирж өгнө.2хоног унтаагүй ч үнэндээ бодлоо цэгцэлж төлөвлөгөө боловсруулсан юм юу ч алга . Зүгээр л дуу сонсож , өөдтэйхөн сорчихож чадахгүй байгаа янжуураа ар араас нь угсруулан татаж , кино үзэж хаагуур нь орчихдог юм гэмээр тийм их хоолыг л идэж дуусгав.
Жонгүг-ийн үлдээсэн янжуураас сорсон соролт бүр бие цогцост минь бүрэн тархаад буцаж гарахдаа ямар нэг зүйлийг минь хамт аваад гарчих шиг санагдана, энэ нь бухимдал төрүүлэх ч бас таатай санагдана .
Гэрлэнэ гэдэг үг нь үнэхээр сайхан зүйл байх ёстой биздээ . . Тэгхэд яагаад ингэж хоосон мэдрэмж төрнө вэ ? Ингэхэд би тэр залуугийн нэрний овгийг нь ч мэдэхгүй байдаг . . Хүзүүн дээрх шархны тав нь унаж загатнан хорсоно . Сайтар ажвал дугуй доторх J үсэгний дүрс сорив болон тодрон үлдэж байлаа .
Амандаа хараал бувтнаж байх хооронд хаалга онгойж байсныг ч мэдсэнгүй .
"Уурлахаа болиод даашинзаа өмсөж үзэхгүй юмуу?""Би уурлаагүй!!!"
Бараг л хашгирчихлаа, Жонгүг-ийн ард байх том толинд туссан тусгалаа ажихад би үнэхээр инээдтэй харагдаж байв. Толгойноосоо том чихэвч зүүчихсэн , нүд нь хавдаад уйлчихсан , нойргүй явснаас арьс цонхийж нүдэн доор хар зураас татчихсан , нүцгэн шахуу тэгээд бүр "би уурлаагүй" гээд орилж л байдаг