-
Маргааш Жонгүг асаны эдлэн:
-Хадагтай Сүжин, таньтай Тэхён эзэн уулзхаар ирчихээд доод давхарт хүлээгээд байна .
"Тонил гэж хэл"
"Гэхдээ энэ үнэхээр яаралтай гэсэн"
"За яахав түүнд мөстэй кофе аягалж өгөөд зочны өрөөнд угтаж ав "
5минутын дараа гэхэд Сүжин Тэхён 2юу ч болоогүй юмшиг тайван гэгч нь өөд өөдөөсөө хараад кофе уун суулаа.
Тэхён зуршлаараа тамхи асаан хэд сорсноо араас нь кофе балгалж ихэд таашаасан байдлаар
"Тамхи болон кофе . Төгс зохицол , тийм биш гэж үү ? "
"Тойруулалгүй яахгэж ирснээ хэл , бидэнд ахиад илүү дутуу яриад байх зүйл байхгүй гэж бодож байна"
"Хөөе, хөөе жаахан хүлээцтэй бай жаалаа . ."
Хэсэг чимээгүй байсны эцэст тэхён инээн :
"Нээрээ амьдрал ч сонин зүйл юмшүү , саяхан л миний өмнө тайчихаас ч эмээж байсан гэнэн охин одоо нөхрөө алчихаад тухтай гэгч нь эзний дүрд тоглоод сууж байх гэж."
"Амаа тат !!!"
Сүжин уурандаа босч ирэн , бүр чичирж гараа чанга гэгч нь атгажээ.
"Хөөх , жаахан охин их эмзэглэжээдээ?"
Тэхён ч бас суудлаасаа өндийн Сүжиний чихэнд удаанаар үг бүрээ тод сонсогдохоор шивнэж эхэллээ
"Чи яагаад түүнийг алчихсан юм ? Тэр чамайг гомдоосон юмуу , эсвэл таашаал мэдрүүлж чадахаа больчихсон юмуу? . . Аан аргагүй л дээ Жонгүг чамтай хүчээр унтсан юмчинь , түүний доор хэвтэх хэр байсан бэ . . гэхдээ сэтгэл чинь өвдөөгүй юу залуухан эрийн хэвлийг хайр найргүй сийчихдээ"
Сүжин газар сөхрөн биеэ хураан бөхийж 2гараа элгэндээ тэврэн чимээгүйхэн бөмбөрөх нулимсаа ч анзаарах сөхөөгүй чичрэн сууна.
"Одоо болно , гуйя . . би үнэхээр алахыг хүсээгүй шүүдээ , би үнэхээр түүнтэй хамт байхыг хүсээгүй ..гуйя намайг зүгээр л тайван орхичих тэгэхүү , гуйж байна."
тэр үгээ ар араас нь давтан хэлж бүр туйлдаа хүрсэн юмшиг харагдана , гэхдээ энэ өрөвдөлтэй байдал Тэхёны бах нь ханасан инээмсэглэлтэй тун зохимжгүй хосолно.
Тэхён доош бөхийн нэг өвдөг дээрээ сууж
"Чи одоо ч арчаагүй биеэ хамгаалах чадваргүй бяцхан жаал хэвээрээ л байхшив , хмм ? Чамайг тайван орхихийн тухайд ? . . 2уулаа нэг тоглоом тогловол яаж байна ? "
Сүжин толгойгоо өргөн Тэхён рүү гайхсан харцаар ширтэнэ
"Тоглоом гэнээ?"
"Тиймээ , чи ялвал намайг яасан ч болно хүсвэл ал , бид дахиад хэзээ ч уулзахгүй байж ч болох юм."
"Гэхдээ би хожигдвол?"
Тэхён өнөөх хорон инээдээ гаргаснаа Сүжиний чихэнд
"Хэрэв тийм зүйл болвол би 7хоногийн турш чамайг хүссэнээрээ тарчлаана , чиний бүх биед өөрийнхөө тэмдгийг тавих болно."
гээд жихүүцмээр хоолойгоор инээснээ босож
-Хэрэв зөвшөөрвөл өнөө орой манайд 19цагт ирээрэй , чи мэдэж байгаа би худлаа ярьдаггүйг .
Сүжин чичирсэн гараа болиулахгэж чанга гэгч нь атган өвдгөө тэвэрсээр өрөөнд үлдэж , Тэхён тоомжиргүй машинд суун хаашаа ч юм явлаа , магадгүй гэрлүүгээ л биз .
Түүнд тоглоомоо тоглоход бэлдэх зүйлс их бий.
Тэр өнөө орой Сүжин ирнэ гэдгийг маш сайн мэдэж байв , учир нь тэр үүний тулд л Сүжинд тэдгээр хатуу үгсийг хайр найргүй хэлсэн шүүдээ . Сүжин өөрийн гэсэн бахархалтайн дээр түүнийгээ хамгаалах гэж чадахгүй зүйлээ ч хийнэ , нэр төрөө цэвэрлэхийн тулд бүхнийг.
Оройн 19:10т Тэхёны байшингийн хонх байдгаараа чарлаж гарлаа . Тэхён мишээсээр хаалгаа тайлж
-"Ирчихвүү хонгор минь :)) "
...
-hicelnd dragdd neg l ydraad🐻