...
Дахиад нэг жижиг тэсрэлтийн чимээ. Сүжин Тэхёныг тийрэн буйданд шигдэн тийчилж бүхэлдээ чичирнэ.
"Тэр намайг алах гэж байсан.. алах гэж байсан..." гэж бувтнасаар.. уруул нь өмөлзөж нулимс нь цувна.. хачирхалтай нь энэ бүгдийн дараа Сүжин огтхон ч Тэхёныг үзэн ядахгүй , үхээсэй ч гэж бодохгүй нь гайхмаар..
"Болиод өгөөч .. гуйя.. би энэ тэнэг зүйлд чинь ахиж орооцолдмооргүй байна.. "
Тэхён өрөө тойрон алхаж уран зургуудыг нягтлах мэт минут хэртээ чимээгүй Сүжин луу ширтэж байснаа:
"Юу гээч.. Чи анх ирэхдээ надад таалагдаж байсан. Дуулгавартай , яаж эрхлэхээ мэддэг.Гэхдээ чи Жонгүг дээр очоод ирэхдээ хэтэрхий бардам болчихсон бололтой. Жонгүг чамайг дураар чинь байлгадаг байсан байж болно. Гэхдээ миний хүүхнүүд томоотой байх ёстой байдаг юм, эс бөгөөс шийтгэл авна."Тэхён 3метрийн зайнаас дахин Сүжинлүү буу шагайж:
"Эрх мэдэл , эд хөрөнгө бол хүнд төрөхөөс заяагддаг зүйл. Харин чамшиг охид ингэж ихэрхүү загнаж байгаад шалдаа буух нь элбэг. Энэ чиний шийтгэл болог муужгай минь.."Дуу намсгагчгүй буун дуу харшаар цуйраа татуулан ахин дахин тасхийнэ.. Сүжиний зүрхний доох нь талаас цус олгойдон цасан цагаан даашинзыг нь дотроос нь будна. .
Сүжин орилон шархаа гараараа дарж уйлагнаж Тэхён өмнө нь очоод Сүжинийг өргөн хажуу өрөөний том орон дээр хэвтүүлж шархан дээр нь гараараа дарахад Сүжин амь тэмцэн тийчилж байлаа. Тэхён тоож байгаа ч юм алга, гарынх нь шууг даган урсах улаан хүрэн цусыг ажиглаж байснаа хуруугаараа Сүжиний уруулд түрхэв
"Чамд улаан өнгө их сайхан зохидог юм байна, одооноос уруулаа улаанаар будаж бай?""Я-ядаж намайг..тайван ..үх..үхүүлээдхээч.."
"Чи үхэхгүй ээ Сүжин. Би чамаас уйдаагүй, харин миний бяцхан охин эзнээ залхаагүй байхад нь зугтаж болохгүй .."
Гээд түрхсэн цус нь хатаж эхлэсэн уруулыг нь шуналтай үнсэн сорж хоолойг нь бага зэрэг боож эхэлснээ больж уруулаа долоогоод :
"Би хожлоо."Гэчихээд түүнийг өрөөнд нь үлдээгээд эргэж ч харалгүй гараад явчихлаа.. хөлийн чимээ бүдгэрсээр.. Тэхён тун мэргэн буудсан бололтой , Сүжиний амин цэгийг оноогүй амьтай голтой байлгаж байлаа..
Сүжин бодол дотроо хурдан үхүүлээд өгөөч, энэ тамаас өвдөлтөөс , түүнээс холдуулаад өгөөч гэж хашгирч байлаа..харин авиа гарсангүй.. цус алдсаар ..Сүжиний нүд анилдаж эхлэхэд хаалга савагдан цагаан халадтай хүмүүс өрөөн дотор гүйлдэж эхэллээ..
"үгүй ээ үгүй .. энэ л бишшүү.. яагаад намайг зүгээр тайван үхүүлчихэж хүртэл болдоггүй юм бэ??"Сүжин ухаан алдхаасаа өмнө хэлсэн сүүлийн шивнээ нь энэ байлаа.. цөхрөлийн шивнээн..
-
Sn baitsgaanu... Oirdoo zawtai bn bhh❤