1р хэсэг

322 53 10
                                    

(ЗОХИОЛД ГАРЧ БУЙ БҮХ ЗҮЙЛ 100% ЗОХИОЛЧЫН САНААНААС ГАРСАН ЗҮЙЛ ТУЛ ЗАРИМ ЗҮЙЛСИЙГ ХҮНДЭЭР ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БАЙХЫГ ХҮСЬЕ.)

👩-POV.

Жирийн л нэгэн хичээлийн шинэ жил.
Хүүхэд болгон л сургуульруугаа найзуудруугаа зүглэх аж.
Их сургуулийн шинэхэн сурагчид бүгд догдолж айж сандарсаар хичээлдээ явна.

Тэдний хувьд бүх зүйл шинэ эхлэл мэт л байгаа шүүдээ.Шинэ сургууль шинэ найзууд жирийн ахлах сургуулиас тэс өөр.Амьдралд илүү их хариуцлага хүлээдэг болж байгаа.

Жонгүгийн хувьд ч адилхан дөнгөж л их сургуульд элсэж байгаа нь их.
Тэр бол амьдрах хүсэл эрмэлзэл ихтэй хүүхэд.Мөрөөдлийнхөө төлөө сайн сурагч бас сайн хүн байсаар ирсэн тэрээр хүссэн сургуульдаа тэнцсэн нь тэрний хувьд мөрөөдөлдөө хүрхэд ахин нэг алхам ойртож байгаагын хэлбэр аж.

🐰-POV.

Хуулийн их сургууль...

Үнэхээр тэнцчихсэн ингээд явж байна гэхээр итгэж өгөхгүйнээ.Дахиад дөрөвхөн жил урьдийнх шигээ зугаа цэнгэлээ түр хойшлуулаад хичээчихвэл мөрөөдөлдөө хүрж чадах нь.

Гэхдээл найзуудтайгаа гадуур уулзаагүй их уджээ.

Бугуйндах цагаа харвал хичээл орход 10н минут дутуу байх нь тэр.Кинон дээр хүүхдүүд үргэлж л анхны өдрөө хичээлдээ хоцроод ямар нэгэн сайхан зүйлтэй учирчихдаг.Анхны өдрөө хоцорвол ч угна хөгжилтэй юмсан.Гэхдээ бодит амьдрал кино хоёрын ялгаа ихлдээ.Би адал явдалд дуртай хүн.Гэхдээ тэгж хамаг амьтны анхаарал татаад хэрэггүй байх.

Автобус аз болж сургуулийн хажууханд шахуу зогсдог юм байна.

Хамаг хурдаараа гүйсээр сургуулийн өмнө ирхэд урдуур минь нэг хар машин хэтэрхий хурдтай өнгөрснөөс болж цочсондоо арагш саваад уначихав.

Хараал ид гэж анхны өдрийн эхлэл ийм байх гэжүү?

Хурдхан газраас өндийхөд өнөөх машин зогсоол дээр очин зогсов.Нилээн үнэтэй бололтой спорт загварын брэндийн машин байна.

Хурдан2 алхсаар машины хажууд ирхэд дотроос нь нэгэн өндөр цэнхэр үст гарч ирсэн юм.Яасан ч цэнхэр өнгөсөг юм?

Цагаан хүрээтэй нарны шил зүүчихээд машинаасаа бууж ирсээр шилээ доошлуулан надруу хэсэг харж зогссоны эцэст хажуугаар минь зөрөн явав.

Хөөх...Царайлаг юмаа.

Үгүй юм болвуу?...Үзэсгэлэнтэй гэх нь илүү тохирох юм байна.
Далайн түрлэг шиг зөөлөн цэнхэр үс...түүнтэй адил гүн цэнхэр нүд.

ANGEL OR DEVIL /✔/Where stories live. Discover now