4р хэсэг

248 47 2
                                    

🙎-POV.

Өдөр хоногууд хэтэрхий хурдан гэмээр өнгөрсөөр аль хэдийн хоёр сар өнгөрч өвөл болсон байх нь тэр.Саяхан л намарын өдрүүд үргэлжилж байсан бол хот аль хэдийн цасанд хучигдсан байх аж.

Гурван хөвгүүн ч төрснөөсөө найзалсан юм шиг л хамтдаа байх болж.Гэвч төрснөөсөө найзалсан найзууд их сайхан чанартай шүүдээ.Нэгнийхээ талаар дэлгээд тавьсан ном шиг л мэддэг.Харин тэдний хувьд аль аль нь хувийн амьдрал өөрийн нууцаа ярьхийг хүсдэггүй нөгөө хоёр нь ч анхаардаггүй гэхүүдээ.

Тэд өнөөдөр хамтдаа Тэхёний гэрт видео тоглоом тоглоцгоох аж.Амралтийн өдөр бүхэл өдөржингөө зугаацаад эндээ хонох төлөвлөгөөтэй ирсэн хэрэг.

Хичээлээс өөр юунд ч анхаарахгүй гэж ярьдаг Жонгүг ч түүнийгээ аль хэдийн мартсан бололтой байсан юм.

Зочны өрөөнд гарах хөвгүүдийн чанга дуу амьгүй байшинг дүүргэвүү гэлтэй.

Жимин хожигдсондоо гомдоллосоор хажуудах нэгнээ хөлөөрөө жийх аж.

Жимин:Битгий шах гээд байхад хүн алчих юм.

Тэхён ч тэрнийг зөрүүлэн жийж унагачихаад тоглоомондоо анхаарах аж.

Тэхён:Чи зүгээр хэвтэж байхаар гал тогоонд очоод гоймон чаначих.

Жимин амандаа үглэсээр тэрний хэлснээр гал тогооруу явах аж.

Жонгүг:Ким Тэхён битгий булхайцаад бай.

Тэхён үргэлжлүүлэн Жонгүгийн машиныг шахсаар замаас гаргаж орхих нь тэр.

Жонгүг тэрний үйлдэлд чанга орилсоор энэхүү тоглоомонд Тэхён булхайн замаар хожих нь тэр.

Тэхён:Сайхан хожлоо.

Жонгүг:Ийм тоглоомонд булхай хэрэглэж хожно гэхээр чи ч дээ.

Жонгүг тэрэнлүү яг л басамжилсан аятай харах нь инээдтэй.

Тэхён:Амьдрал ч гэсэн яг адилхан залуу минь.Булхайц,хуур тэгж байж чи амьд үлдэнэ.

Жонгүг:Тэгэхгүй байсан ч хүчтэй байж чадна.Тийм биздээ.

Тэхён:Энэ хорвоогийн хамгийн хүчтэй нь биш л бол амьдрал чамайг замаас чинь гаргаж зүйл дуусгана.

ANGEL OR DEVIL /✔/Onde histórias criam vida. Descubra agora