13р хэсэг

235 31 6
                                    

🐯-POV.

Ухаан орон сэрэхдээ өмнө нь харж байгаагүй тийм л гэрэлтэй газар сэрсэн.

Надад тохирхоор газар биш тул нүдээ дасгахийн тулд жаахан хүлээж байгаад намайг хорьчихоод байгаа өнөөх зүйлээс мултарсан юм.

Ингэхэд би хаана?

Нээрээ Пак Жимин.

Ашгүйдээ.Өмнөх тооцоогоо одоо дуусгахад болно.

Тэгтлээ их үгүй болхийг хүсээд л эргээд ирсэн юм байлгүй.

Хэнд ч хэрэггүй энэ хараал идсэн газрын гарц нь яг хаана байна?

Өнөөх өрөө эсвэл тор нь мэдэгдэхгүй зүйл дотор холхисоор байтал солиорох нь байна.

Дээш харвал таазгүй газар байх аж.Үгүйээ...яаж явхаараа ийм тэнэг зүйлд хорьчихоод байж байдаг юм бол?

Сахиусан тэнгэр,илчнар гэнэ шүү.Хоорондоо таарсан хэнд ч хэрэггүй амьтад.

Бүрэн хувиралдаа оролгүй далавчаа дэлгэсээр дээш нисэн өнөөх газраас гарна.

Там миний хувьд сайхан газар биш ч гэлээ эндэхээс л илүү юм.

Намайг харсан болгон надруу нүд салгалгүй ширтэж байхыг анзааран аль чадхаараа хурдан энэ газраас явах хэрэгтэйгээ ойлгосон.

Гэвч эхлээд Пак Жиминийг өнөөх хөгийн новштой нь хамт зүйл дуусгачихаад энэ газраас явах болно.

Миний байх ёстой газар биш болоод ч тэр юмуу хүч сулраад байгаа мэт.

🐭-POV.

Агаар дээр асуудалгүй тогтож байсан Тэхён гэнэтхэн л татвагнасаар доош унаж эхлэхэд тэрний далавч замхран алга болж байгаа харагдана.

Тэр зөөлөн ногоон зүлгэн дээр хэтэрхий чанга унан ар нуруугаа барьсаар муухай царайлан дээш босож ирэх аж.

Харин түүний дэргэд Жимин болон өнөөх Юнги гэгч хамтдаа зөөлөн алхсаар ирнэ.

Жимин:Тэхён энэ чинь там биш шүүдээ.Чамд бүх зүйл тийм ч амархан байхгүй байх.

Юнги:Зугтах гэж байсан хэрэгүү? Өрөвдөлтэй онцгой хүн?

Тэхён хувцасаа гөвсөөр инээд алдах аж.

Тэхён:Хийх зүйлээ хийчхээд зугтах биш энэ газраас зайлах гэж байна.Та хоёрыг хайж байсан юм гэхүүдээ.

Тэнгэр илчнарийг анзаарч амжаагүй байхад Тэхён Жиминий  өмнө очин хоолойг нь боон дээш өргөсөн байсан юм.

ANGEL OR DEVIL /✔/Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon