Ёнжүны талаас
Сохёныг энд байгаа нь сонин санагдаж байсан ч цагийн ажил гэж бодоод л орхихоор болов. Гэхдээ тэр хандлага нь юу байсан бэ?
Ингэхэд Ёнмин хаана байна?
Ёнмиг хайж байтал утсанл зурвас ирэхээр нь харвал Ёнмин байх нь тэр.
"Ахаа гадаа байнаа аа. Гараад ир"
Яагаад гадаа байгаа юм бол?Гадаа гаран харвал Ёнмин алга. Ёнмин рүү залгаж байхад гэнэт л толгойд минь өвдөлт
мэдрэгдэн юу болоод байгааг бодож амжихаас өмнө ухаан минь балартав.*****
Толгой аймшигтай өвдөн нүдээ арай гэж нээвэл агуулах шиг газар байх ба ойр орчиноо харвал хажууд Ёнмин сандал дээр хүлүүлээд ухаангүй сууж байв.
Гараа хөдөлгөх гэж хичээсэн ч хорсоод байсан тул зүгээр л юу хийж чадалгүй сууна. Ёнмиг дуудсан ч сэргэхгүй байна яасан юм бол? Хэмээн санаа минь зовж эхлэв.
Нилээн удаан ингэж суусны эцэст хэдэн хар хувцастай хүмүүс орж ирсний дараа босс нтр нь бололтой нэг шилтэй залуу орж ирнэ.
Н/залуу "Ашгүй сэрчихсэн байх шив. Одоо Аав, Ээж рүү чинь бичлэг явуулах болохоор 'Ааваа,Ээжээ хэлсныг нь л хийчих туслаарай' гээд гуйгаарай заюу" гэснээ инээж Ёнмин руу ойртон хацрыг нь илэхэд багаггүй бухимдан.
"БОЛИОЧ" хэмээн хамаг чадлаараа орилсонд Год хийтэл цочисноо "Амаа тат!" Гэж хэлсэн ч би тоолгүйгээр түүнрүү хүйтэн харцаар харж байв.
"Харцаа буулга!" Тэгэх юм шиг байна уу?
Тэр уурласан бололтой намайг сандалтай минь жийж унагаан "Сайн харж бай!" Гэж хэлэн надруу муухай харсаар гаран явав.Ингээд байгаад байж болохгүйгээ мэдэж байгаа тул гараа хөдөлгөх гэсэн ч хорсоод байгаа юмыг одоо яалтай.
Яах талаараа бодож байтал Ёнмин ч сэрэв.
***
Ёнмин сэрээд ойролцоогоор 2,3цаг л болсон байх. Хэдий агуулах дотор бид хоёр л байгаа ч гадаа хүмүүс байгаа гэдэгт итгэлтэй байна.
Үдэшлэг дуусах дөхөж байсан гэдэг чинь 10цаг л болж байсан одоо 1цаг орчим л болж байгаа байх.
Гэнэт л тас түс хийх чимээ гаран "ЧОЙ ЁНЖҮН. ЧОЙ ЁНМИ" гэх энэ хоолой энэ хоолойг сонссон даруйдаа нүд минь томров. Хаана ч сонссон энэ хоолойг танина Сохён энд яаж ирсэн юм бол?
YOU ARE READING
Би бол нууц ажилтан [ДУУССАН]
Action"Юу? бидний даалгавар тэгээд хүн хамгаалах юм уу? Тэр нь бүр Чой Ёнжүн? Бас дүү?" "Жоохон аяар энд дүлий хүн алга тэр зурвасуудыг бичсэн хүн зүгээр л мөнгө нэхсэн хүн байсан бол гэр бүл нь цагдаад л хандах байсан байх энэ их ноцтой хэрэг их том а...