Дрррррррр.....
Хэтэрхий ядаргайтай санагдах сэрүүлгэний дуу, энгийн л нэг хичээлийн өдөр.....
Сэргүүлгээ унтраачихаад босон угаалгийн өрөө рүү явж толинд нэг царайгаа харчихаад хүйтэн усаар нүүрээ угаана. Нүүрээ угаачихаад сойзон дээрээ оогоо түрхээд шүдээ сойздонгоо "би ер нь энэ хорвоод яах гэж төрсөн юм болоо" гэж бодох би...
Буцан өрөөндөө орж дүрэмт хувцасаа өмсчихөөд гал тогооний өрөөнд орлоо. Тиймээ... мэдээж өөрөө өглөөний цайгаа хийж уух ёстой.
Төрснөөс хойш ээжийн хийж өгсөн өглөөний цай ууж үзээгүй.
Талх шарагчинд талхаа хийчихээд өндөг шарахаар хайруулын тавгаа халаагаад өндгөө хагаллаа.
Шарж дуусч бүх зүйлээ идэхэд бэлэн болгон таваглачихаад ширээндээ сууна.
Миний амьдрал ямар вэ гэвэл...
Ээж аавийн хайрыг үзээгүй өссөн дуу цөөтэй өрөвдөлтэй хүү. Олигтой сайн найз ч байхгүй. Танихгүй хүн намайг харвал баян айлын их зантай хүү, өмсөж зүүх зүйлээр юу ч дутаагүй гэж харна. Үнэндээ бүх хүн л намайг тэгж хардаг. Угаас дуу цөөтэй хүнийг их зантай л гэж бодно. Гэтэл бодит амьдрал дээр ийм л хүн. Эцэг эх гэх хүмүүс минь намайг тоодоггүй. Яагаад гэвэл хүсээгүй хүшхэд нь байсан юм. Яалтчгүй төрсөн хүүхэд минь юм даа гэж бодон 17 жил өсгөсөн байх.
Хар өглөөгүүр өөрийн гунигтай амьдралын тухай бодон санаа алдан суух хүүг Чүэ Сүбин гэдэг. Ид л сайхан найзуудтайгаа хөгжилдөөд жаргалтай байх насан дээрээ өөрийн гунигт амьдралд гутарч сууна.
Цайгаа ууж дуусчихаад утсаа аван гутлаа өмсөөд гэрээс гарлаа. Дөнгөж гартал хүйтэн салхи өөдөөс үлээнэ.
-өнөөдөр хүйтэн байх байжээ. Дээгүүрээ цамц өмсдөг байж гээд санаа алдан заз яахав дээ нэгэнт л гараад ирсэн хойно.Зам дагуу алхан явхад том тээврийн машины чанга дуу дуугарна. Хурдхан шиг л чихээ даран доошоо сууна. Нүдэнд нулимс цийлэгнэчихэж.... удалгүй тэр машин холдон явахад хэн нэгэн мөрөн дээр тогшино
-хүүхдээ зүгээр үү?
Би нүдэндээ нулимстай чигээр эргэн хархад манай сургуулийн дүрэмт хувцастай миний үеийн гэмээр царайлаг хөвгүүн санаа зовсон харцтай хагас сууж байв.
Нулимсаа арчаад "а-аан зүгээр" гэж арайхын хэллээ.
- яагаад уйлчихсан юм?
-зүгээрээ зүгээр тийм болохоор одоо явдаа
-үгүй ээ зүгээр биш байна надад ярьчих бас манай сургууль юм шиг байна хамт явья замдаа яах ч юм билээ
- аан тэгвэл баярлалаа гээд сургуулийн зүг алхлаа
-хэддүгээр анги юм?
-ахлах сургуулийн 2 дугаар анги чи?
-бас адилхан арай нэг анги биш юм биздээ би энд шинээр шилжиж ирж байгаа юм.
-тиймүү би 2-1 анги
- өөр анги юм байна би 2-2
-аан
-хэн гэдэг юм
-Чүэ Сүбин, чамайг?
-Чүэ Ёнжүн...
Sunne
Шинэ бичвэрээрээ эргэн уулзаж байгаа даа таатай байна.❤
Бүгдийг нь дуусгаж байгаад нийтлэнэ гэж бодсон ч тэссэнгүй ээ.
Бэкхён дүртэй b×g бичвэр байсан юм даа😹Cover by _milonzine_ ❤
YOU ARE READING
NOBODY NEEDS-✓
FanfictionХэнд ч хэрэггүй миний амьдрал... Гэхдээ нэг хүн орж ирэхээс өмнө л.