|2|

269 37 8
                                    

Бид 2 сургууль дээрээ ирэн өөр өөрсдийн анги руу орлоо.
-баяртай сүбин

-баяртай

Ангидаа орж ирэн цүнхээ өлгөчихөөд ширээгээ дэрлэн хэвтлээ.  Бодоод байсан чин саянаас хойш дандаа инээж явснаа саналаа. Сүүлийн 2 жилийн турш ингэж инээж байгаагүй байх. Гэтэл нэг замд таарсан залуутай хамт сургуульдаа явах замдаа инээнэ гэж бодсонгүй. Тиймээ тэр Ёнжүн гэгч залуу намайг инээлгэж чадсан. Яг л Хёнсү шиг...

-чи сая хэнтэй яваад байсан ?

-танихгүй

-битгий худлаа яриад бай хамт явсан юм чин танилцсан байж л таарна

-үгүй ээ зүгээр танихгүй гээд байхад тэглээч чамд хамаатай юм уу?

-зссс гэсээр босон явлаа

Саяны охин бол манай ангийн үнэхээр ядаргаатай шалиг охин. Манай сургуульд түүнтэй үерхээгүй хөвгүүн гэж байхгүй биз.

Хичээлийн хонх дуугаран хичээл эхэлж буйг илтгэнэ. Математикийн ааш муутай багш орж ирэн хичээл эхэллээ. Би уг нь математикт дуртай боловч шинээр ирсэн багшаас болоод хамгийн үзэн яддаг хичээл болчихсон.

Багш самбарт баахан томьёо тэгшитгэл бичиж дуусчихаад бодлого өглөө. Угийн хичээлдээ сайн би тэр бүгдийг бичиж авчихаад бодлогоо бодож үзүүллээ.

-багшаа би ариун цэврийн өрөө орчихоод ирье

-за

Миний зуршил бол энэ. Бодлогоо бодож дуусчихаад утсаа аван гадаа суух.

Гадаа гарч ирэн үлдсэн 20 минутыг зүгээр л сууж өнгөрөөнө.

Чихэвчээ гаргаж ирэн утсандаа холбочихоод дуртай дуу дээрээ тавин сонсоод сандлаа налан нүдээ анилаа.

Эхний дуу яваад дуусч байхад хэн нэгэн нэг чихэвчийг минь авав.

Гайхаад харвал өглөөний царайлаг Ёнжүн хажууд сууж байлаа.

-юу хийж байгаа юм?

-сууж л байна

-хичээлдээ орохгүй байсан юм уу?

-эхний цаг математик л даа

-дургүй юм уу?

-үзэн яддаг гэхдээ сайн хийдэг.

-мм

-чи?

-бас л үзэн яддаг хичээл

-ямар?

-хими

-мм гэхдээ гоё шд

NOBODY NEEDS-✓Where stories live. Discover now