Нэг л мэдэхэд би гэртээ ирчихсэн өрөөндөө орж ирээд зогсож байсан. Сургуулиас нааш яаж ч явснаа мэдэх юм алга.
Тэр мөн байсан. Бүр яг мөн. Орхиод явчихсан адгийн амьтан.
Гэхдээ яагаад гэнэт гараад ирвээ. Сүүлд Илсан руу явсан гэж сураг сонссон боловч гэнэт л чөтгөр шиг гараад ирлээ. Очиж очиж манай сургуульд манай ангид миний хажууд.
_
Дараагийн өглөө яаж хичээлдээ явна аа гэсээр арай гэж босон угаалгийн өрөө рүү явна. Тэр хог шаарын царайг дахиж харна гэхээс бүр байж ядаж байна.
Бэлэн болчихоод гэрээс гарвал мөн л ёнжүн ирчихсэн зогсож байлаа.
-сайхан амарсан уу?
-мм, чи?
-сайхан, явцгаах уу?
-тэгье ээ
Ингээд намайг мөрөөр минь тэврэн явлаа. Өдөр ирэх тусам хёнсүгээс авдаг байсан мэдрэмжийг ёнжүнаас аваад байх юм. Болохгүй юмсан.
_
Хичээл дээр ирэх үед хёнсү бас байх л ажээ. Би хамт суух гэхээр өвчин маань хөдөлчих юм шиг санагдаад байгаа болохоор багшаас өөр суудалд сууж болох талаар асуухад багш зөвшөөрсөнгүй.
_
Эхний 3 цагын хичээл орлоо. Яг уйлах нь. Байж чадахгүй нь. Дараагын цаг математик болохоор хурдхан гарахаа бодъё.
Бодлогоо дуусч үзүүлчихээд шууд л гүйж гарлаа. Амьсгал одоо хүртэл давчидсаар. Гадаа гарч ирчихээд байхад л дээрдэхгүй байна.
_
Үнэхээр хэцүүдэн гартаа байх утсаа улам чанга атгасаар гар минь бүр цайчихжээ. Нүд маань ч бас улайссан байх.
Энэ үед сургуулиас ёнжүн гарч ирж байгаа харагдлаа. Түүн дээр очих уу? Болих уу?
Очих л хэрэгтэй болох нь. Хэрвээ ганцаараа байгад байвал улам хэцүүдэнэ.
Өөдөөс нь хүч муутайхан удаан алхаад дөхвөл намайг харсан даруйдаа шууд л гарнаас минь барьж аваад
-"зүгээр үү, сүбинаа. Наад царай чинь яачихаа вэ?"
Би юм ярьж чадахгүй байсан болохоор дэмий л амьсгаадна.
Ёнжүний гар дээр бараг 5 минут болсоны дараа арай дээрдэж юм ярих тэнхээтэй боллоо.
-сүбинаа, яаж байна?
-одоо зүгээр ээ
-юу болсон юм?
-нэг зүйл болсон юм аа
-хэлж болохооргүй юм юм уу?
-би дараа нь хэлнээ
-за тэгээрэй, дээрсэн үү? Хичээлдээ сууж чадахна уу?
-үнэндээ чадахгүй юм шиг байна, бас суумааргүй байна
-тэгвэл би гэрт чинь хүргээд өгье
-гэртээ очиж чадахгүй ээ
-тэгвэл манайд очих юм уу?
-чиний хичээл?
-зүгээр ээ, явцгаая
_
Ёнжүн такси дуудан тэднийд ирлээ. Машинд агаар дутагдаад дээрдсэн юм байхгүй. Толгойгоороо цонх налан амьсгаадан сууж байтал ёнжүн өөрийнхөө мөрөн дээр толгойг маань тавьж өгөөд гараас минь атгалаа. Ингэхэд нь арай тайвширсан ч бас цаанаа цээжинд маань үе үе гал дүрэлзэх шиг болон явсаар ирсэн.
Намайг оруулж ирэн буйдан дээрээ суулгаад хурдхан явсаар уух зүйл авчирлаа. Удалгүй дахин өөр тийшээ яваад тайвшруулах эм өгсөн. Түүнийг нь уусны дараа нойр хүрээд байхаар нь нүдээ аниад байж байтал унтчихжээ.
Сэрэх үед ёнжүн намайг ширтээд сууж байлаа.Sunne
Сэтгэл санаа муу байгаа ч update-аа мартахгүй.😔👍🏻
Гоё сэтгэгдэл авмаар л байх юм.😔
YOU ARE READING
NOBODY NEEDS-✓
FanfictionХэнд ч хэрэггүй миний амьдрал... Гэхдээ нэг хүн орж ирэхээс өмнө л.