|8|

168 23 4
                                    

-тэгэхээр чи зөвшөөрөх үү?

Ёнжүнийг ингэж хэлэхэд нь бараг миний зүрх зогсчихшиг болсон. Над шиг амьтанд хүн сайн болно гэж үү? Тэр хүн нь бүр миний бүхий л болж бүтэхгүй зүйлс, сул дорой байдлыг минь мэддэг. Тоглоогүй биз дээ? Бас хамгийн сонирхолтой нь би ч гэсэн түүнд сайн болчихсон байсан.

Харин би түүнд нь толгой дохьчихсон. Ингээд л би түүнтэй үерхчихсэн. Харин айж байгаа зүйл нь яг л Хёнсү шиг орхиод явчих вий дээ гэх зүйл.

Ёнжүн толгойгоо дохьсонд шууд л тэвэрч аваад өргөлөө. Надад ч гэсэн сайхан байна. Түүнийг намайг газарт буулгасны дараа нь

-үүрд хамт байна гэж амлах юм уу?

-мэдээж, би чамд хэлсэн шүү дээ

-баярлалаа

-юунд?

-үнэндээ намайг ойлгож хамт байсан анхны хүн маань чи

-тэгвэл анхны бөгөөд сүүлчийн хүн нь байх болно. Битгий санаа зовоорой, би чамайг орхихгүй

-явцгаах уу?

-тэгье, гараа

Гэхээр нь юу гэж бодон царай руу нь хартал гар луугаа эрүүгээрээ заалаа. Харин гар луу нь харвал хөтлөе гэсэн бололтой гараа өгчээ. Миний нүүрэнд инээмсэглэл тодрон гаран дээр нь өөрийн гараа тавьлаа. Тэгвэл зөөлхөн хэрнээ тавигдхааргүй атган инээмсэглэнэ.

_

Гэртээ ирсэнээс хойш миний толгой зөвхөн ёнжүнаар бодлоо дүүргэжээ. Харин түүний хийсэн үйлдлүүдийг нь бодохоор цээжин дотор нэг зүйл дэлбэрэх шиг болно.

Ёнжүн намайг Хёнсүгээс илүү их догдлоход хүргэж байна. Хэдийн хёнсүг бодох үед догдолдог байсан ч ёнжүн бүр илүү их догдлуулж байна. Бодох байтугай нэрийг нь  сонсох төдийд л цээжин дотор нэг зүйл асна.

_

Оройн хоолоо идэж байхад толгойд ёнжүн орж ирээд байсанд би өөрийн эрхгүй инээмсэглэл орхижээ. Үүнд ээж аав хоёр гайхан юу болсон талаар асуувал сандарсандаа зүгээр л хичээл дээрээ сайн байсан тухай юм базаад л хэлчихлээ.

_

Орондоо орж ирээд унтах гэтэл гэнэт л 2 жилийн өмнөх болсон зүйл толгойд орж ирэн нүд эрээлжлээд эхэллээ. Үе үе ингэж бодогддог, өнөөдөр тэр өдөр нь бололтой.

Яаж тайван байна аа. Өмнө нь бүр хэцүүдээд эмнэлэгт ч хүргэгдэж байсан удаатай.

Орноосоо босон гуйвж явсаар тайвшруулах эм уугаад буцаад хэвтлэн. Уг нь 30аад минутын дараа гайгүй болдог л юмсан. Гэхдээ энэ удаад тэгсэнгүй.

Гэнэт л ёнжүн руу залгах санаа орж ирэн утсаа авлаа. Гэхдээ унтаж байсан бол яах уу? Байн байн иймэрхүү байгаад залхаачихвал яах уу? Хэдий болъё гэж бодсон ч яах ч аргагүйд хүрэн арай гэж дугаарыг нь хийн залгавал удалгүй авлаа.

-байна уу?

-сүбин аа, хайраа ийм орой болсон хойно унтаагүй юм уу?

-унтаж чадахгүй байна аа

-яасан бэ? Юу болсон юм?

-нөгөө миний ярьж байсан зүйл толгойд орж ирээд айгаад байна

-юу? Би очих уу?

-үгүй ээ хэрэггүй ээ

-тэгвэл яаж тайвшируулах уу?, дуу дуулаад өгөх үү?

-тэг

Ёнжүн найз хөвгүүндээ санаа нь зовон тайвшируулахын тулд очих гэсэн боловч сүбин зөвшөөрсөнгүй. Учир нь сүбин эцэг эхдээ ёнжүнийг мэдэгдхийг хүсээгүй гэсэн билээ. 

Харин дуу дуулж өгөх санал орж ирэн дуулж эхэллээ. Санаа нь зовсондоо болоод хоолой нь сайн гарахгүй байсан ч өөрийгөө хүчлэн байж болох хамгын сайхан хоолойгоороо дууллаа.

Сүбин ёнжүний хоолойг сонссондоо тайвширан бага зэрэг амьсгаадсаар унтаад өгчээ.

Sunne

Заа үнэхээр сонин парт байлаа. ㅠㅠ

NOBODY NEEDS-✓Where stories live. Discover now