beginning

91 14 0
                                    

Долоон наснаас хойш миний амьдрал хар дарсан зүүд болон хувирсан юм. Эцэг эхээ ослоор алдсаны дараагаар би эмээ өвөөгийн гар дээр ирсэн. Гэвч өвөө минь намайг эцэг эхийнхээ толгойг залгисан нүгэлтэн гэж үзсэнээс болж бүгд л намайг хуруу гараараа чичлэх болсон. Ганц эмээ минь л надад сахиусан тэнгэр байлаа. Баяр болгоноор ирэх хамаатан садан болгон намайг чичлэн ярих нь эмээд минь хүндээр туссан ч би тэдний өөдөөс инээсээр байв. Миний ганц хийж чадах зүйл нь тэвчиж амьдрах болсон гэхэд буруудахгүй.

Намайг арав хүрдэг жил эмээ минь нас барснаар бүгд л намайг алуурчин гэж нэрийдэх болсон. Би тэр үгэнд нь гомдож, алуурчин ямар байдгийг тэдэнд харуулах гэж оролдсоноор өвөөгөө хөнөөчихсөн. Тэр үеийн өөрийгөө танихад ч бэрх. Хамаатнууд цагдаа дуудаж өгч, шүүхээр шийдвэр гаргуулахаар болсон ч насанд хүрээгүй дээрээ, сэтгэл санаанаас үүдсэн сэтгэцийн өөрчлөлттэй гэж гарсан нь намайг чөлөөтэй байхад тусалсан.

Арван таван настайдаа сэтгэцийн эмнэлгээс суллагдаж, эмээгийнхээ булшин дээр очихдоо хамаатан гэх араатнуудтай дахин таарсан. Тэд намайг үгээр идэж байсан ч би тэвчсээр л. Энэ үеэс л би эргэлт буцалтгүй муу хүн болон хувирсан юм. Намайг хуруу гараараа чичилж ярих хамаатнуудаа алсан. Тэдний хэрэгтэн нь олдоогүй гэж тэмдэглэл үлдсэн бөгөөд намайг гэрчээр татсан. Мөн цорын ганц үлдсэн цус нэгтэн гэдэг утгаар хөрөнгө нь над дээр ирсэн. Арван найман нас хүртлээ асрамжийн газарт торниж, түүнээс хойш хөрөнгөө ихэсгэж, мөн өөрт ашигтай байдлаар эргэлдүүлэх болов.

Энэ бүхэн ингээд дууссан гэж бодож байвал бас л үгүй л дээ. *evil smile*

Хорин нэгэн нас хүрэхэд миний өмнө сүндэрлэж буй хөрөнгөө хараад өөрөөрөө бахархах болсон. Хүмүүс намайг юу ч үгүй байхдаа л энэ хөрөнгийг босгосон гэж үздэг ч хэн ч цустай мөнгө гэж мэдэхгүй нь харамсалтай юм. Цустай мөнгө минь цаашлаад миний аллага үйлдэх хутга минь болж өөрчлөгдсөн.

Тэр хүмүүсийг гарч ирэх хүртэл тэр хутга миний гарт байсаар ирсэн...

Three Detective and Killer || 𝓢𝓽𝓻𝓪𝔂𝓴𝓲𝓭𝓼  [✅]Where stories live. Discover now