the end

39 12 0
                                    

Жисон "бид чамайг аварна"

Тэр гурван үгийг сонссоноос хойш гурав хоногийн дараа би үеэл гэх хүнтэйгээ уулзахаар болов. Банчан, Чанбин нар надад өөрсдийнхөө төлөвлөгөөг хэлэхдээ амьд үлдэхийг гуйж байсан. Яагаад намайг аврах гээд байгаа нь сонин байгаа ч би их зүйл бодож толгойгоо гашилгахыг хүссэнгүй.

Чанбин "уулзах цаг боллоо"

Гаранд минь гав зүүлгэсээр хорих өрөөнөөс гаргахдаа Чанбин гарт минь гавны түлхүүр болон цаасыг шургуулав. Би төв хэлтэс рүү явах замдаа машинд өнөөх захиаг нь уншаад нүдээ бүлтийлгэнэ. 'Үеэлтэйгээ уулзаад бүх учрыг хэл. Тэрний дараа чи алж болно' алж болно гэнээ? Цагдаагийн газрын даргыг алуулах гээд байгаа юм уу?

Банчан "бүх дохиолол түр хугацаанд унтарч байгаа. Асуух зүйлээ асуу"

Би "ал гэнээ?"

Чанбин "заавал биш"

Би "битүү камертай өрөөнд яаж түүнийг алах болж байна?"

Жисон "бид гарсныхаа дараа тусгай мэдрэгч ашиглан хаалгыг дотроос нь түгжинэ"

Би тэднийг дутуу үнэлсэн бололтой. Бидний хооронд дахин яриа өрнөлгүй төв хэлтэс дээр ирлээ. Хүмүүс намайг том компанийн захирал байсныг мэдэх тул хүссэнээрээ харааж байлаа. Яг үнэн гэвэл намайг сохор болзоонд явуулдаг өдрөө Чанбин хамгийн хялбар аргаар компанийг зарсан нь энэ юм. Энд тэндгүй хүмүүс орилолдож, над руу өндөг шидэж, хараасаар. Уулзалтын өрөөнд орсон даруйдаа би өндөр нуруутай залууг араас харахдаа шууд л таньж орхив.

Би "И Мину?"

Мину "тиймээ~ би И Мину байна"

Би ёжтой инээн "уулзсандаа таатай байна"

Мину "инээж чадаж байна уу?"

Би инээсээр "атаархаж байна уу?"

Мину "гол асуудалдаа орцгооё"

Би "ярь л даа"

Мину "гэртээ эргээд ир!"

Би "яах гэж?"

Мину "бид эгч дүүс учраас"

Би "солиорчихоо юу? Чи яахаараа миний дүү байдаг юм!? Би өнчин"

Мину цаас гаргаж ирэн "чи бол И Минжон. Чамайг аавын ах нь өргөж авсан. Шалтгаан нь аав чамайг хүлээн зөвшөөрөөгүй"

Би "энэ үгээрээ юу хэлэх гэсэн юм?"

Мину "БИ БОЛ ЧИНИЙ ТӨРСӨН ДҮҮ ГЭЖ БАЙНА! БИ ЧАМАЙГ ОЛОНД ҮЗЭН ЯДУУЛЖ, АЛУУРЧИН БОЛОХОД ХҮРГЭСЭН"

Би "галзуурчихаа юу?"

Мину "аав ээж хоёр чинь золгүй ослоор нас барсан юм бишээ. Би тэднийг алчихсан"

Би "юугаа яриад байгаа юм бэ!?"

Мину "би чамайг тэдэнд өгмөөргүй байсан юм. Гэтэл чи тэдэнтэй байхдаа дэндүү аз жаргалтай байдаг болохоор нь алчихсан. Гэхдээ чамайг алуурчин нэртэй болгох гэсэндээ тэгээгүй шүү. Би зүгээр л чамайг надтай хамт байгаасай гэж хүссэн"

Түүний нүднээс нулимс тасралтгүй урссаар байсан нь бүгд үнэн гэх шиг. Түүний дотор талын халаасанд байх бууг харангуутаа тэр дор нь сугалан аваад түүн рүү чиглүүллээ. Гадаа хүмүүс хаалга нүдэн орилох хэдий ч орж ирж чадахгүй нь харамсалтай.

Мину "чамайг 3RACHA хариуцах болохоор аз жаргалтай амьдраарай. Хүссэн үедээ инээмсэглэж яваарай, эгчээ"

======================

Би "ЭЭЖЭЭ!?"

- Сэрчихсэн үү?

Би "Жисон?"

Жисон инээн "тиймээ, би байна"

Би "Мину яасан бэ? Бас 3RACHA? Бид амжиж зугтаж чадсан уу?"

Жисон "Мину? Тэр нь хэн юм? Бас чиний сүүлийн ярьсан зүйлсийг ойлгохгүй байх юм. Тайлбарлаад өгөөч"

Чанбин "магадгүй чи зүүдэлсэн байх"

Банчан "гэхдээ Мину гэдэг нь ямар танил нэр вэ?"

Жисон "чамайг ажил дээрээ битгий унтаж бай гэж хэлдэг шүү дээ"

Би "ажил?"

Чанбин "магадгүй өчигдөр орой олон тооны цогцос харсан болохоор хар дарсан байх"

Банчан "энэ хүн чинь цагдаа гэдгээ санаж байгаа юм болов уу?"

Жисон "аан~ чиний яриад байгаа Мину чинь эцэг эхийн чинь алуурчин юм байна. Гэхдээ яаж мэдсэн юм? Хэлээгүй юмсан"

Би "магадгүй миний төрсөн дүү байх"

Three Detective and Killer || 𝓢𝓽𝓻𝓪𝔂𝓴𝓲𝓭𝓼  [✅]Where stories live. Discover now