3racha

36 11 0
                                    

Эргэн тойронд минь юу ч алга. Хоосон дөрвөн хананы дунд ганц сандал дээр хүлэгдсэн бүсгүй л байх шив. Би Со Чанбин болон тэр хоёр тэнэгт алга ташмаар байна. Тэдний намайг барих төлөвлөгөө амжилт олчих шив дээ. Би бүр тэдэнд үдэшлэг хийж өгмөөр санагдчихлаа.

- Үхэж байгаа ч сэргэлэн цовоо байна шүү.

Би инээн "хөөх~ онцгой нүдэт"

Банчан "чиний ачаар өрөөсөн нүдээ алдсан ч цаг алдалгүй буцаан мэс засалд орсны ачаар ийм гоё тэмдэгтэй болчихсон"

Би "сайхан сорви байна, азгүй амьтан минь. За тэгээд хүссэн юмаа асуу л даа"

Банчан "тэр өдөр яагаад тэгсэн юм?"

Би "би цагдаа нарт дургүй"

Банчан "цагдаа гэдгийг минь мэдсээр байж нүдэн дээр минь аллага үйлдээ юу? Цагдаа гэдгийг нь мэдсээр байж болзоонд яваа юу? Цагдаа гэдгийг нь мэдсээр байж ажилд аваа юу? Хууртагдсан мэдрэмж төрчихлөө"

Би "цагдаа гэдгийг нь арилгалаа гээд юу өөрчлөгдөнө гэж? Энгийн иргэн боллоо ч цагдаа гэдэг чинь үнэн биздээ"

Жисон "анх энэ аллага өвөөтэй чинь холбоотой байсан. Тийм биз?"

Би "сайн судалжээ"

Жисон "яах гэж алсан юм?"

Би ёжтой инээн "алуурчин гэдгийг харуулах гэж л алсан"

Чанбин "тэр чиний алсан хүн чинь цагдаа хүн байсан гэдгийг мэдэх үү?"

Би "мэдэж байгаа. Мэдсэн учраас л алсан. Надад дургүй хүн бүрийг цагдаа гэж бодох төдийд дахиад алмаар санагдаж бай-"

Уруул сэтэрч, аманд цус амтагдах үед би толгойгоо эргүүлэн харахдаа Жисоныг гар дахь бээлийгээ янзалж байхыг харлаа. Хүч чадлаа гайхуулах мэт надаар тохуурхах нь гайхалтай харагдаж байгаа ч одоо бол ой гутаж байна гээч. Тэд өвөө шиг минь хэрэггүй амьтад гэж мэдсэн юмаа.

Жисон "хэргээ хүлээ!"

Би "чи галзуураагүй биздээ? Би өвөөгөө алах үед дөнгөж арван таван настай байсан. Одоо би хорин тав хүрч байна. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа аль хэдий нь дуусчихсан. Азгүй л байна даа, шувуухайнууд минь"

Банчан "тэгвэл хамаатнуудаа алсан хэргийн чинь хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй!"

Миний царай тэр дороо хувирчихлаа. Тэд энэ талаар яаж мэдсэн юм бол? Би тэр үед аллага үйлдэхдээ ямар ч нотлох баримт, янз бүрийн юм үлдээгээгүй л юмсан. Тэдний зүг харахад миний өөдөөс ширтэж байгаа нь нэг л жихүүдэс хүргэм болоод явчихлаа.

Чанбин "чамтай удахгүй нэг хүнийг танилцуулах болохоор хүлээцтэй бай!"

Удалгүй би хорих өрөөнд шилжиж, нөгөө гурав цагийн зайтай эргэх болов. Тэд яаж миний хамаатнуудаа алсан хэргийг мэдэж байгаа юм бэ? Би яагаад алуурчин гэж? Тэд л намайг ийм болгосон шүү дээ. Би тэднийг намайг тайван орхиосой гэж их хүссэн. Эмээ минь тийм байдлаас намайг харахдаа ямар их шаналж байгааг нь мэдээгүй байж.

- Чи 3RACHA гэж мэдэх үү?

Толгойгоо өндийлгөн харвал Жисоны ээлж бололтой тэр ирсэн байв. Би толгой сэгсрээд буцан доош харахад тэр эрүүнээс минь өргөн уруул дээр үнсэж орхилоо. Нүд минь хэвийн хэмжээнээсээ хэд дахин томроход тэр өхөөрдөм инээмсэглэл тодруулаад хаалга буцан түгжив.

Жисон "3RACHA бол онц ноцтой гэмт хэргийн тасгийн тусгай баг байгаа юм. Чамайг барихын тулд биднийг оролцуулсан нь танай үеэлийн тушаал байсан юм"

Би "үеэл?"

Жисон "чи тэр үед аллага үйлдэж байхдаа гэрчийг олж хараагүй. Дөнгөж сургуулиас ирсэн гэрч чамайг харчихсан. Таван жил сэтгэцийн эмчилгээ хийлгэн байж эдгэрээд эцэг эхийнхээ өшөөг авахын тулд энэ хэлтэсийг дахин босгосон. Гэвч чиний тэр анзаараагүй үеэл чинь биднийг чам руу илгээхдээ ямар тэнэг үйлдэл хийж байгаагаа ч мэдээгүй байх"

Би "юу?"

Жисон "бид чамайг аварна"

Three Detective and Killer || 𝓢𝓽𝓻𝓪𝔂𝓴𝓲𝓭𝓼  [✅]Where stories live. Discover now