jisung

43 11 0
                                    

Би "АААААААА"

Хар дарсан зүүднээсээ цочин сэрэхдээ усан хулгана болтлоо норсон байгаагаа мэдрэв. Миний орилох дуунаар Чанбин дөнгөж сэрсэн бололтой унтлагын хувцастайгаа өрөөнд минь гүйж орж ирлээ. Ханил ахлах сургуулийн хэргээс хойш би хар дарж зүүдэлж байгаа бөгөөд Чанбин надад санаа зовсондоо хамтдаа амьдарч байгаа юм.

Чанбин "дахиад л уу?"

Би "тиймээ"

Чанбин "гурван жил зүүдэллээ"

Би "ховсын эмчилгээ үр дүнгээ өгсөнгүй"

Чанбин "би өөр сайн эмч олох уу?"

Би "мэдэхгүй юмдаа. Би итгэхгүй байна"

Угаалгын өрөө орсны дараа хаалгаа түгжээд, хүйтэн шүршүүр дор нилээд удаан зогсов. Би хар дарж эхэлснээсээ хойш нэг ч удаа аллага хийгээгүй бөгөөд Чанбин нүдний цуглуулгандаа ч анхаарахаа больсон. Харин оронд нь надад сайн эмч олж өгөхөөр хичээж байгаа.

=====================

Чанбин "өнөөдөр ажилдаа яваад хэрэг байна уу? Чиний царай нэг л цонхи-"

Би "Чанбин~ энэ удаагийн төсөл хэр чухлыг чи мэдэж байгаа. Үүнийг алдчих юм бол чи бид хоёр дуусна гэсэн үг"

Чанбин "гэхдээ би чамайг ингээд зовж байхыг чинь харж чадахгүй нь. Оройтоогүй байгаа дээр нь компаниа зараад гадаад руу явчих. Чамд эмчилгээ юу юунаас ч илүү хэрэгтэй байгаа"

Би "гэнэт л алуурчинд санаа тавьдаг цагдаа болж цол ахихыг хүсээ юу?"

Чанбин "гуйя! Би чамайг мэдэхгүй гэж хэлэх болохоор зүгээр л яваад шинэ амьдрал эхлүүл л дээ"

Би "хүсэхгүй байна"

Намайг ширээнээс босоход Чанбин санаа алдсаар үлдсэн юм. Миний хар дардгаас болж тэр маш их зовж байгаа ч би мэдээгүй мэт царайлсаар гурван жил өнгөрчээ. Тэр анхандаа намайг тагнахын тулд компанид минь хуурамч паспорт ашиглан, жинхэнэ нэрээрээ орсныг би жилийн өмнө мэдсэн. Гэхдээ тэр надаас урваагүй. Харин тэр надад дурлачихсан юм. Алуурчинд дурлачихсан.

Цонхийсон царайгаа хүмүүст харуулах нь тэнэг үйлдэл мэт санагдсанаар би нүүрээ тодоор будаж орхив. Толинд харахдаа би өөрийнхөө инээж буй төрхийг олж харлаа. Аз жаргалтайгаар аав ээжтэйгээ хамтдаа голын эргээр гүйж байгаа үйл явдал. Нулимс урсахад л энэ бүхэн алга болчихсон. Эмээгээ алдсанаас хойш ганц ч удаа уйлж үзээгүй надад нулимс байгаа гэж үү? Ширгээд, алга болчихоогүй хэрэг үү?

Чанбин "өнөөдрийн хуваарийг хэлж өгье. Одоо арван цагаас хуралтай, өдөр нэг цагаас хөрөнгө оруулагчтай уулзах ёстой. Харин үдээс хойш таван цагаас сохор болзоотой"

Би "сүүлийнх нь юу юм?"

Чанбин "би нэмсэн юм"

Би "наадхаа хас"

Чанбин "тэгвэл надтай гэрлэх юм уу?"

Би "галзуурчихаа юу!? Хас гээд байна!"

Чанбин "хасахгүй ээ. Харин маргаашийн хуваарь дунд чихэж болох юм"

Би "н*вш гэж, Со Чанбин! Чи бол усан тэнэг амьтан. Би юу гэж сохор болзоонд явж ажлаа орхиж байдаг юм бэ?"

Чанбин "тэгвэл гадаад руу яв! Гуйж байна"

Би "сохор болзоонд чинь л явахаас"

Ажлын цаг нэг мэдэхэд дуусч Чанбины гаргасан хогийн санааны ачаар муухай царайлан ресторанд сууна. Чанбин хэдэн ширээний цаана суугаад намайг ажиглах нь зугтаалгахгүйн тулд л байх. Удалгүй хажууд минь нэгэн эрхэм ирэн ширээ тогшив.

Би "өөрөө Хан Жисон уу?"

Залуу инээмсэглэн "тиймээ"

Би "И Сэён гэдэг"

Жисон "намайг зүгээр л Хан гэхэд болно"

Нэг л хөндий байдал ажиглагдаж, Чанбин руу харцаа шилжүүлвэл түүний хажууд нэг залуу ирээд суучихсан над руу ёжтой инээж байлаа. Нэг л танил дүр зураг. Буцан өмнөө суух залуу руу харвал бас л ёжтой инээж байгаатай нь таарчихлаа.

Би "юунд инээгээв?"

Жисон инээсээр "таа л даа, хонгор минь"

Би ёжтой инээн "тэгэхээр чи ч бас мөрдөгч юм биздээ"

Three Detective and Killer || 𝓢𝓽𝓻𝓪𝔂𝓴𝓲𝓭𝓼  [✅]Where stories live. Discover now