bangchan

45 14 0
                                    

- Захирлаа~ өнөөдөр бид Ханил ахлах сургуульд очиж хандивын үйл ажиллагааг явуулах ёстой.

Би "Чанбин~аа"

Чанбин "за?"

Би "өнөөдрийн үйл ажиллагааг цуцалвал юу болох бол?"

Чанбин "цуцлахад буруудах юм байхгүй ч бид өмнө нь очно гэж явсаар байгаад жил гаран болгочихсон байгаа"

Би инээмсэглэн "тэндээс ан эхэлж болох уу?"

Чанбин ёжтой инээн "болно гэж бодож байна, захирлаа"

Түүнийг гарсны дараа би хэсэг цонхоор гадаах орчныг харав. Жилийн өмнө миний ажилд авахгүй гэж явуулсан нарийн бичиг минь үнэн төрхийг минь мэдчихэж билээ. Энэ бүхнийг томоохон зүйлд ашиглах байх гэж бодсон боловч тэр зөвхөн ажилд орж, амьдралаа залгуулахын тулд л ашигласан. Яагаад гэдгийг нь асуутал тэр надад хүний нүдний цуглуулгын зураг харуулж билээ.

Би "энэ удаад чамд илүү онцгой нүд олж өгөх ёстой бололтой, Со Чанбин"

=====================

Сургуулийн үүдэн дээрээс хүүхдүүд намайг эелдэгээр угтаж авлаа. Нүүрэндээ томоос том хуурамч инээмсэглэл хадах нь надад үнэхээр ядаргаатай санагдаж байв. Тэвчихээс өөр аргагүй юм шив дээ. Хандивын үйл ажиллагаа эд дундаа орж байхад яагаад ч юм агаар хэрэгтэй болсон тул ариун цэврийн өрөө орох нэрийдлээр сургуулийн дээвэр дээр гарч ирлээ.

Би "энэ л надад тохирсон газар байна"

Өндөр өсгийтэй гутлаа тайлаад тэрүүгээр нэг холхиж эхэллээ. Эндээс үсэрчихвэл хэр их өвдөх бол? гэсэн бодол толгойд минь эргэлдэж, галзуу мэт инээмсэглэнэ. Дахиад л өвчин минь сэдэрсэн байх л даа. Халаасаа тэмтэрсэн ч эм байхгүй байсан тул амандаа нэг харааж аваад доошоо буухаар боллоо. Гэвч буухаас урьтаж хэн нэгэн гараас минь угз татсанаар бид давхралдан унав.

Би "яаж байгаа юм бэ?"

- Харин чи яаж байгаа юм? Амьнаасаа тэгтлээ их уйдаад байгаа юм бол яагаад хүүхдүүдийн сурдаг их өргөөнд амиа хорлох гэж үзээд байгаа юм бэ? Мэдрэл юм уу?

Би "би амиа хорлох талаар бодоо-"

- БИТГИЙ ХҮҮХДҮҮДЭД ЧИРЭГДЭЛ УЧРУУЛ!

Би чихээ дарсаар түүн рүү харлаа. Дэндүү гэмээр үзэсгэлэнтэй залуу хөвгүүн миний өмнө хөмсгөө зангидан зогсжээ. Би хацарт нь хуруугаа хүргэсээр инээмсэглэхэд тэр яг л эвэртэй туулай үзсэн мэтээр харснаа, дахиад л төв царайлаад эхлэв.

- Хүүхдүүд энэ газар чиний үхлийг харах гэж ирдэггүй нь лавтай

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

- Хүүхдүүд энэ газар чиний үхлийг харах гэж ирдэггүй нь лавтай.

Би энгэрийн тэмдгийн харан "Банчан"

Банчан "битгий миний цээж рүү ширтээд бай! Энэ чинь ариун их номын өргөө"

Би "чи яагаад өөрөөс чинь эгч хүнийг та гэхгүй байгаа юм?"

Банчан "танилцуулгыг чинь үзсэн. Биднээс гурав эгч юм билээ. Надад бол гурван нас юу ч биш болохоор л тэгж байна"

Би толгой дохин "ямартай ч би амиа хорлох талаар бодоогүй шүү. Харин аварсанд чинь баярлаж байна. Дараа таарвал би чамайг хоолонд даана. Баярласан сэтгэлийн хариу"

Банчан "хэрэггүй дээ, хариу нэхэх гэж туслаагүй болохоор хэрэггүй"

Ахлах сургуулийн жаалд хэтийдсэн гэмээр үг нь надад таалагдаж байлаа. Хацарт нь хүрээд л баймаар зөөлхөн. Тогтож харвал ягаан, улаан өнгийн уруул нь ч бас зөөлөн харагдаж байсан шүү.

Би толгойгоо сэгсрэн "И Сэён~ сэргэж үз!"

====================

- Дараагийн мэдээг толилуулж байна. Ханил ахлах сургуульд аймшигтай хэрэг гарсны улмаас хаалгаа барихад хүрээд байгаа хэмээн мэдээллэлээ. Сургууль дээр гурван сурагчийн цогцос олдоод байгаа бөгөөд бүгдийнх нь нэг нүдийг ухсан байдалтай байгаа нь бүр ч сэрдхийлгэм байгаа юм. Онц ноцтой гэмт хэргийнхэн хэргийг шалгаж байгаа ч ахиц дэвшил гарахгүй байгааг мэдэгдэж байна.

Чанбин "тэр нүдний хоёр нь гоё байсан ч нэг нь бусдаасаа илүү онцгой юм билээ"

Би "учир нь тэр их онцгой хүний нүд болохоор"

Three Detective and Killer || 𝓢𝓽𝓻𝓪𝔂𝓴𝓲𝓭𝓼  [✅]Where stories live. Discover now