Хара: Хэлээчдээ надад үнэнийг хэлэхгүй бол би жинхэнээсээ ууралчихна шүү гэж хоолойны өнгөө өндөрсгөн дуугархад Жонгүг чангаар уйлж гарлаа.
Намжүүн: Тэр худлаа ярьж байна би Юнгийг ийм болгоогүй би яаж түүнийг дийлэх юм Хусогоо хэлэлдээ
Хусог: Тиймээ тэр өдөржингөө миний хажууд л байсан ахтай огт таараагүй гэхэд Жонгүг Намжүүний цээжлүү хэд хэд хүчтэйхэн цохиж аваад Юнгигын хэвтэж байгаа орны хажууд очин суув.
Жин: Миний хүү хэрвээ үнэнээ хэлэхгүй бол асуудал улам л даамжирана тиймээс хэлчих
Жонгүг: Энэ хичээлийн жил эхлэхэд төгсөх ангийхан Намжүүн ахыг дээрэлхэж сүү талхандаа явуулж заримдаа даалгавараа хийлэгдэг байсан түүнийг нь том ах мэдчихээд ганцаараа очиод зөндөө зодуулсан дараа өдөрөөс нь тэд нар Намжүүн ахыг биш том ахыг л дээрэлхэх болсон тийм байтал Намжүүн ах гэрт ирэх болгонд нь түүнлүү уурлаж ах ч гэж дууддаггүй тэр таны өмнөөс ийм зүйл хийж байхад өөдгүй юм гээд нусаа татан дахин уйлагнахад Намжүүн итгэж ядсан янзтай ширсээр л байлаа. Аав ээж нь түүнээс үнэн эсэхийг шалгаах болов ч тэр үг дуугарахгүй л байв.
Хусог: Тиймээ үнэн Намжүүнийг дээд ангийхан дээрэлхэж байгаад больсон гэхдээ яагаад болисныг нь мэдэхгүй байсан юм Юнги ах л байж л дээ гэхэд Намжүүн их л ууралсан бололтой хөмсөгөө зангидан өрөөнөөс гараад явчихав Жин ч түүнийг орхилгүй араас нь гарах бол тэднийг гарсны дараа өрөөг нам гүм эзлэн авч саяхан л уйлж байсан хүүхэдүүд таг чимээгүй болцгоожээ.
Хэсэг хугацааны дараа Харагын уйлах дуу өрөөгөөр нэг хадаж бүгдийн гайхшируулаад авав. Хэдий тэр энэ гэр бүлд нэгдээд гурван жил болсон ч хүүхэдүүдийнхээ өмнө хэзээ ч уйлж байгаагүй болохоор тэдэнд их л сонин санагдсан бололтой.Жин: Хара чи минь ядаж битгий уйлалдаа хүү маань зүгээрээ тэр тэсэж чадна
Хара: ЯАЖ ЧАДАХ ЮМ тэр хэдий бусдаасаа том хүчирхэг байж болох ч дөнгөж 15 настай бяцхан жаал хэвээрээ шүү дээ чи түүний нүүрийг хар хэр зодуулсаныг нь харалдаа түүнийг ямар их өвдөлд мэдэрсэн бол гэхээс л зүрх минь урагдах шиг л болж байна ядаж байхад би юу ч мэдэхгүй түүнийг таековондогын бүстэй болохоор дээрэлхүүлэхгүй байгаа гэж бардам хэлж байсан би түүний ээж байх эрхгүй хүн гээд улам уйлан бүр ихэр татаж эхэллээ.
Жин түүнийг юу мэдэрч байгааг ойлгож байсан болохоор өөр зүйл хэлэлгүй зүгээр л тас тэврэн тайвшируулахыг хичээж байв.Хара: Би хүүгээ сахиж үлдэнэ та нар яв
Намжүүн: Би ч бас үлдий
Хара: Харь гэж байна чамайг энд байгаасай гэж хүсэхгүй байна хэмээн уурлангуй дуугараад Юнгилуу дөхөн суухад Жин санаа алдсаар хүүхэдүүдээ дагуулан гэрлүүгээ буцлаа.
Мэдээж одоо хамгийн хэцүү байдалд байгаа нь Юнги ч Намжүүн өөрийгөө буруутайг мэдсэнээс хойш царайн хувхай цайчихсан бас Хара ч түүний үйлдэлд ууралсан болохоор улам л дарамтыг мэдэрч байгаан нүдэн дээр тод харагдаж байв.Намжүүн: Ааваа бүгд миний буруу тиймүү?
Жин: Хүүхэдүүдээ өнөөдөр ядарсан биздээ одоо амарцгаа өрөө өрөөлүүгээ яваарай гээд Намжүүнаас бусдын өрөөнд нь орууллаа.
Жин: Энэ хэрэгт чиний буруу байхгүй гэж хэлэхгүй ч бүгд чиний буруу биш
Намжүүн: Хэрвээ ах үхчихвэл яахав?
Жин: Мэдээж тэр үхэхгүй битгий тийм муухай зүйл бод чи ахдаа хайртай биздээ
Намжүүн: Тиймээ ахдаа хайртай зөндөө их
Жин: Тэр ч бас чамд хайртай удахгүй тэр босож ирээд өмнөхөөсөө ч сэргэлэн цовоо болчихно битгий санаа зов гэхдээ өөрийнхөө бурууг битгий мартаарай түүнээс уучилалт гуйх хэрэгтэй шүү
Намжүүн: За ааваа бас надлуу уурлаж шийтгээгүйд баярлаллаа гээд чангахан тэвэрч аваад өрөөлүүгээ гүйчихэв.
Хүүхэдүүд гэдэг чинь цагаан цааснаас ялгаагүй байдаг тийм байхад нь хаа хамаагүй бэх цацаж урамыг нь хугалан багахан зүйл дээр хүртэл шийтгээд байвал тэд эцэг эхээсээ улам л холдож эхлэнэ. Бүгд л өмнө нь жаахан байж үзсэн болохоор тэднийг ойлгохыг хичээх хэрэгтэй. Угын Намжүүн ухаалаг хүү болохоор өөрийн буруугаа аль хэзийнээ ойлгочихсон байгаа гэдэгт итгэлтэй байна.
-7 хоногын дараа-
Юнги эмнэлгээс гарч бас аймшигийн баяр ч давхцаж байгаа болохоор гэртээ томоохон найр хийхээр бэлдлээ.Юнги: Жаахан л бэртсэн шүү дээ сүр бадруулах хэрэггүй
Хара: Чи таван хоног ухаангүй байсан энэ чинь жаахан биш
Жин: Аав нь бүх асуудалыг шийдчихсэн буруутай хүмүүс шийтгэлээ амсаж чи тэднийг дахиж хэзээ ч харахгүй болсон тиймээс битгий олон зүйлд санаа зовоорой сайхан амарч байгаад сургуульдаа буцаад явна биз гэж ярилцсаар бүгд ширээний ард суун зоог эхлэв. Намжүүн ахаасаа уучилалт гуйх хэрэгтэй гэж бодсон бололтой түүнлүү дөхөн суухад Хара Юнгигыг халхлах аятай тэврээд Намжүүнийг хол суухыг санууллаа.
Намжүүн: Ээжээ та намайг үзэн ядаж байна уу?
Хара: Намжүүнаа чи яагаад тэгж бодоо вэ? Чи ахаасаа уучилалт гуймаар байгааг мэдэж байгаа ч одоо тэр цаг нь биш түүнийг бүрэн эдгэснийх нь дараа тусдаа уулзаад ном журамаар нь уучилалт гуйгаарай бас ээж нь чамд хязгааргүй их хайртай гээд дулаахан инээмсэглэн таваг нь дээр нь будаа нэмж өгөв.
Үнэхээр л хүүхэд төрүүллээ гээд эцэг эх болчихдоггүй харин сайн өсгөж байж л эцэг эх болдог гэж үнэн бололтой.