Тэгш эрх гэж юу вэ?

75 15 0
                                    

Зул сарын амралт дуусаад хичээл сургууль ч эхэлж бүгд л өмнөх шигээ өглөөнөөс орой хүртэл шуугилдаж ийш тийш холхих боллоо. Хара ч өөртөө анхаарах шийдвэр гаргасан болохоор асрагч хөлсөлж өдөрийн цагаар гоо сайханд орж фитнесст ч явж эхлэв.

Жин: Босцгоосон уу?

Хара: Дуугаа аядаа Усу унтаж байгаа бусад нь босоод аль хэзийнээ цайгаа уучихсан чамайг л хүлээж байна гэхэд тэр бушуухан өндийн цаглуу нэг харчихаад угаалгын өрөөлүү гүйлээ.
Хүүхэдүүд хоололчихсон болохоор ойр зуурын зүйлс ярилцан аавыгаа хүлээж байв.

Жонгүг: Манай ангийн Сохэг мэднэ биздээ

Юнги: Мэдээж тэр яасан гэж

Жонгүг: Хүүхэдүүд түүнийг ээжгүй гээд шоглоод байгаа

Тэхён: Үнэн юм чинь тэр чинь ээжгүй

Жимин: Хөөе чи арай л хэлж байгаа юм бишүү!

Тэхён: Тэгээд ээжтэй юмуу?

Жимин: Ээжгүй нь ч ээжгүй л дээ гэж муухан дуугараад дуугаа хураахад бусад нь ч юм дуугарсангүй нам гүм боллоо. Харин тэдний яриаг чагнан суусан Хара бушуухан ам нээв.

Хара: Тэхёнаа дахиж битгий тэгж хэлээрэй

Тэхён: Гэхдээ та худалаа ярьж болохгүй гээ биздээ

Юнги: Ээжгүй гэж дуудуулах ямар байдгыг мэдсээр байж тэгж хэлмээр байгаа юмуу? Ээжийг бидэн дээр ирэхээс өмнө хүүхэдүүд намайг ээжгүй хагас өнчин гэх зэргээр дууддаг байсан тэгэх болгонд аавыгаа буруутгаж өөрөө ч бас зовдог байлаа Сохэ ч бас яг л тийм мэдрэмжийг авч байгаа угаасаа тэр ээжгүйгээ мэднэ орой болгон магадгүй ээжийгээ хүрээд ирээсэй гэж хүсдэг байх харин бусад хүмүүс энэ хэрэгт оролцох хэрэггүй гэхэд Тэхён зүгээр л толгой дохилоо. Ер нь Тэхён ах нарынхаа үгнээс гардаггүй хүүхэд л дээ.
Үүнийг сонссоны дараа Хара тэдэнд илүү тайлбарлах шаардлаггүй гэдэгийг ойлголоо. Хүүхэд хүүхэддээ илүү ойлгуулдаг бололтой. Удсанчгүй Жин бэлэн болж хүүхэдүүдээ дагуулан гарав. Замдаа ч бас дуу шуугиан ихтэй байв өнөөдөрийн шалгалтын талаар бас Намжүүн Хусог хоёрын ангид шинээр хүүхэд шилжиж ирж байгаа тухай ам хуурайгүй ярьсаар сургуульруугаа орцгоолоо.

-Жонгүгын талаас-
Улирал дуусаж шалгалтаар бөмбөгдүүлэх цаг ирсэн ч ангийхан үүнд тийм ч санаа зовохгүй байгаа бололтой. Ангийн үүдэн дээр ирхэд л хүүхэдүүдийн инээдэм орилоон сонсогдож байв. Ааваас болж жаахан хоцорсон болохоор санаа зовсоор хаалгаа нээн орход ашгүй багш алга.

Жонгүг: Сайхан амарцгаасан уу? Өглөөний мэнд гэж орилсоор суудалруугаа явж байгаад Сохэг газар өвдөглөн хэдэн хүүхэдүүдэд дээрэлхүүлж байгааг харлаа. Гэхдээ Сохэ чинь эмэгтэй хүүхэд шүү дээ харин түүнийг дандаа эрэгтэй хүүхэдүүд л дээрэлхэх юм. Ийн бодон зогстол ангийн хөвгүүн дэвтэрээр нүүрлүү нь хүчтэйхэн цохиод авав. Яг тэр мөчид ээжийн хэлсэн үг санаанд орж бушуухан Сохэг хамгаалан урд нь зогслоо.

А.хөвгүүн: Яасан бэ?

Жонгүг: Охин хүүхэдэд гар хүрч болохгүй

А.хөвгүүн: Би наадахтай чинь чухал юм ярьж байнаа холд

Жонгүг: Чи эрэгтэй байж охин хүүхэд цохихоосоо ичихгүй байна уу? Охидууд чинь бид нараас хүч муутай бас эмзэг байдаг юм гэж уурлангуй хэлээд Сохэг босгоод суудалд нь суулгаж өгөхтэй зэрэгцэн багш орж ирэн хичээл эхлэв.

-Гэрт- "Зохиолчын талаас"
Хүүхэдүүд эхний өдөрийн шалгалтнуудаасаа болж жаахан урвайсаар орж ирцгээлээ.

Хара: Хүүеээ толгойгоо өргөөчээ тийм хэцүү өдөр байгаа юу?

Намжүүн: Надад бол хэцүү юм байгаагүй бусдын бол мэдэхгүй ядаж 50-аар F авсан л гэж найды

Хара: Өөр сонин сайхан юу байна?

Хусог: Манай ангид хав хар хүүхэд шилжиж ирсэн бараг Африкаас ирсэн байх түүнийг цэвэр ус ууж байгаагүй байх гээд цэцэрлэгийн цэвэр усыг харуултал надад зөндөө ууралсан магадгүй ууж чадахааргүй хол болохоор л ууралсан байх

Намжүүн: Ёооё би яагаад ийм тэнэг хүнтэй нэг анги юм бэ? Ичиж үхэх нь гээд нүүрээ дараад өрөөлүүгээ түрүүлээд явах бол бусад нь шинэ хүүхэдийн талаар хэлэлцэж гарав.

Хара: Тэгш эрх гэдэг үгийг мэднэ тиймээ? Тэгвэл яг юуг тэгш эрх гээд байгаан бол?

Юнги: Бүх хүнтэй ижилхэн харьцахыг

Хара: Яг зөв хүнийг хүйсийн чиг баримжаа, арьс өнгө, гарал угсаа, жендэрээр нь ялгаврлаж болохгүй ээ л гэсэн үг магадгүй чиний тоглоом болгож хэлсэн үг хэний нэгэний хувьд арилашгүй шарх болчихож ч мэднэ

Жонгүг: Бүгд адилхан хүнээс төрсөн хүн шүү дээ юунд нь ялгаварлдаг байнаа

Жимин: Багшаасаа сурсан үг нь гээд бүгд шоолон инээлдлээ.

Хара: Тиймээс одооноос бусад хүнд ялгаварлагдаж байгаа мэдрэмж өгөхгүйн тулд тэгш эрхийг эрхэмлцгээе за юу?

Бүгд: ЗА

Family warWhere stories live. Discover now