Цаг хугацаа ч харавсан сум шиг л өнгөрөх юмдаа саяхан л аймшигийн баяраа тэмдэглэж байсан санагдах юм гэтэл одоо шинэ жилээ тэмдэглэх гэж байдаг.
Жимин: Аав ээж Тэхёны төрсөн өдөрөөр юу өгөх гэж байна
Жин: Нууц чи мэдэж яах гээв
Хара: Тэхён мэдээд ирээч гээ юу? Угаасаа удахгүй болох гэж байхад юунд нь яардаг байнаа
Жимин: Үгүй ээ тэр асуулгаагүй би л зүгээр мэдмээр санагдаад гэхдээ миний төрсөн өдөр өгсөнөөс хямдхан бэлэг тэ гэхэд Хара Жин хоёр гайхширсан янзтай түүнлүү ширтэхэд тэр дахиж юм дуугарлгүй яваад өгөв. Хэрвээ Намжүүн эсвэл Юнги ингэж асуусан бол гайхахгүй ч дандаа л ах дүүсээ боддог Жимин ингэж асууна гэхээр огтхон ч санаанд нь буухгүй байлаа.
Хара: Жимин юу бодож тэгж асуусан бол?
Жин: Мэдэхгүй ээ гэхдээ тэр бусдад муу санах хүүхэд биш гэдэгийг бүгд мэднэ шүү дээ
Хара: Тиймээ бидний хүүхэдүүд хамгийн мундаг нь шүү дээ гэж инээлдсээр ярьлцан гацуураа чимэглэж дуусгав.
Өнөөдөр хийх ажил их гарч орох асуудлууд ч их байлаа. Шинэ жилийн хүнс цуглуулах бас ижил хувцас авч зураг авхуулах бэлэг сэлт гээд цаас дүүрэн хийх зүйлс байв.Жин: Хара би Юнги Намжүүн хоёрыг дагуулаад дэлгүүр орлоо шүү
Хара: За тэгээд битгий юм мартчихаад ирээрэй урд нь жил тортоо мартаат тортгүй хийсэн шүү! гэж сануулхад Жин бушуухан халаасаа уудлан бичиж өгсөн зүйлсийн нэг сэргээж хараад гарлаа. Харин гэртээ үлдсэн хэд нь цэвэрлэгээний ажилд орлоо.
Хусог: Би эд нарт зөндөө хэлдэг хувцасаа хурааж бай гэж гэтэл яасан овоолсоор байгаад бүр холилдчихсон одоо яаж янзлах юм бэ?
Жонгүг: Ээжээс ч үглээ юмаа
Тэхён: Дөнгөж 14тэй байж эмээ өвөө шиг л байх юм
Жонгүг: Гэхдээ үнэн л дээ бас миний савангаар өөр хүн угаасан баримт олдсон шүү!
Жимин: Пөөх аймар хэрэг байна одоо дуугай шалаа угаа гэхэд бүгд пирр хийн инээлдээд ажилдаа орцгоов.
Жин багаас нь хүүхэдүүдийг гэрийн ажилд сургаж өөрсдийн гэсэн хувийн орон зайг нь олгож байсан болохоор бусад хүүхэдүүдээс илүү бие даасан болж өсөж торнижээ.
Гэхдээ тэд яасан ч бяцхан хүүхэдүүд хэвээрээ.Жин: Бид ирлээ гэж орилсоор дөрөв таван тор хүнсээ дааж ядан оруулж ирээд шууд л газар унаад өгөв.