Ханиадтай хийсэн тулаан

82 14 1
                                    

Хара фитнесс, гоо сайхан гээд байнга гадуур гарч байгаа болохоор оройн хоол хийх тэнхэлгүй болжээ. Үйлчилэгч аль цагын өмнө явчихсан болохоор хоол хийхэд туслах хүн байхгүй учир хэвтсээр байлаа.

Жин: Бид ирлээ гээд чангахан дуугарсаар орж ирхэд Хара буйдан дээрээ атиралдан хэвтчихсэн хоол ч хийгээгүй байв.

Жонгүг: Ээж яагаа вэ? гэж гайхширан асуугаад түүн дээр очисноо гэнэтхэн орилоод авав.

Жин: Яасан бэ?

Жонгүг: Ээж өвдчихөж аймар халуурч байна бас зөндөө хөлс гарчихаж гэхэд Жин ч сандаран гуталаа шидлээд гүйн очиход нээрээ л халуурчихсан арайхийн л амьсгалж байгаа харагдлаа.

Жин: Яадаг билээ? Арай короно биш биздээ? хүүхэдүүдээ бэлэн хоол захиалчих бас Юнги дүү нараа сайн харна шүү аав нь ээжтэй нь эмнэлэг явлаа гээд бушуухан Хараг сэргээн аваад гарав. Харин хүүхэдүүд бүгд ээждээ санаа зовон үлдэцгээлээ.

Юнги: Үүлдлүү харж суулаа гээд ээж эдгэчихгүй болохоор хурдан явж хувцасаа солиод юу захиалж идэхээ бодоцгоо гэхэд бүгд хөлөө зөөж ядан өрөө өрөөндөө орцгоов. Удсанчгүй доод давхараас Усугын уйлах дуу хадаж Юнги ч хамаг хурдаараа доош буулаа. Усу уг нь уйлдаггүй их сэргэлэн цовоо хүүхэд ч гэсэн сэрсэнийх нь дараа ээж нь хажууд нь байхгүй бол зогсоо зайгүй уйлчихдаг. Үүнийг нь ч бусад нь мэдэж байгаа болохоор яаж буцаж унтуулах эсвэл дуугаа болгох талаар хэлэлцэж гарав.

Намжүүн: Өлсөж байгаа байх ямартай ч идэх юм өгцгөөе гээд бушуухан хоол захиалаад Усуг буйдан дээр суулган бусад нь тойрч суугаад тайвшируулахыг хичээж эхэллээ. Энэ арга тийм ч сайн арга биш байсан бололтой улам л дуун чангаран уйлаад байсан учир Юнги тэврэн бүүвэйлж бусад нь хажууд нь ажуухан дуу аялан зогсцгооно.
Усуг тайвширвуу үгүй юу хаалга дуугарч Жин Хара хоёр орж ирцгээв.

Жимин: Яасан зүгээр үү? Юун өвдсөн байна

Жин: Сайн бас муу мэдээ байна сайн нь гэвэл ээж нь короно тусаагүй муу нь ханиад хүрчихэж гэхтэй зэрэгцэн Юнги хүчтэйхэн хэд хэд ханиагаад авлаа.

Хара: Ханиа бушуухан тусгаарлахгүй бол хүүхэдүүд өвдөх нь гэж амьсгаадан хэлээд өрөөндөө оров.

-Долоо хоногын дараа-
Жин болон хүүхэдүүд нь гэрээс гаралгүй долоо хоног боллоо. Уг нь Хара хурдан өөрийгөө тусгаарлсан ч бүгд л ханиад халдчихжээ. Энд тэндгүй нусаа татсан цэртэй ханиалгасан л хүмүүс ширээгээр дүүрэн эм. Ханиад ч үнэхээр тоглоом биш юмдаа.

Хара: *ханиах* Хүүхэдүүдээ өдөрийн эмээ уух цаг болчихож *ханиах* заавал цагт нь эмээ уух хэрэгтэй гэхэд баахан нусаа татсан юмнууд алчуур барьсаар бууж ирцгээлээ.

Юнги: Арай дээрдэж байх шиг байна толгой өвдөхөө больчихож

Жонгүг: Би бол бүүр дээрдэж байна магадгүй миний эс вактеруудтай илүү сайн тулалдаж байгаа байх

Намжүүн: Уг нь бүгд вакцинд хамрагдсан ч эрч хүчтэйгээрээ чи л түрүүлж эдгэж байх шиг *нусаа татах* 

Хара: Хэдүүлээ бушуухан энэ тулаанд ялалт байгуулахгүй бол нурж унах нь байна шүү гэж сөөнгөдсөн хоолойгоор хэлээд эмээ уув. Харин энэ хойгуур Жин өрөөндөө суусаар л уг нь бүгд өвдчихсөн байгаа ч өөрөө бусаддаа илүү өвчин халдаачихна гэж санаа зовоод өрөөнөөсөө ч гарахаа больж бүр тусдаа хоололдог болсон байлаа.
Хэдий өвчинөөс болж ядарсан ч бүгд гэрээ цэвэрлэж, агаар салхи оруулахаа мартаагүй байв. Хара ч бас өвчин нь эдгээгүй ч гарын хоолоо хийсээр.

Намжүүн: Шалгалтуудаа өгж дуусаагүй байсан юмсан яаж нөхөж өгнө дөө

Хусог: Одоо тэр чухал гэжүү?

Жимин: Ким Тэхён нусаа арчилдаа амлуу чинь орлоо заваан юм бэ?

Тэхён: Ингэж заваартсан ч чамаас царайлаг гээд толгой дээгүүр алхсаар буйдан дээр хэвтээд өглөө.
Иймэрхүү байдалтай өдөр хоногууд өнгөрч яг үүнээс 4 хоногын дараа бүгдийнх бие сайжирч сургууль ажилдаа явах болов. Мэдээж бас л чимээ шуугиантайгаар ер нь энэ гэрт дуугаа байна гэж байхгүйлдээ.

Жин: Хүүхэдүүдээ гарцгаая

Хара: Маскаа сайтар зүүгээрээ 2 цаг тутамд солиорой бас гараа ариутгаж цэвэрхэн байх ёстой шүү!

Бүгд: Мэдлээ хурандаа гэж орилолдоод машинлуугаа гүйцгээлээ.
Харин хэдхэн хоногын өмнө дархлаа сайтаагаа гайхаж байсан Жонгүг л өвчин нь эдгэлгүй гэртээ ээж дүүтэйгээ үлдэв.

Жонгүг: Вакцин яг хэрэгтэй юмуу? Бид нар бүгд жил болгон вакцинд хамрагддаг атлаа өвчин тусаад л байх юм

Хара: Өвчин тусах эсэх нь чиний дархлаанаас хамааралтай вакцинаар тарисан эсрэг биетэд эсүүд нөлөө үзүүлж чадахааргүй дархлаагүй бол жинхэнэ вирус ороод ирхэд ч хамгаалж чадахгүй вакцин бол зөвхөн тэр өвчинд дасгаж урьдаас бэлтгэдэг зүйл байхгүй юу мэдээж дархлааг ч дэмжинэ л дээ

Жонгүг: Гэхдээ тийм ч их дэмждэггүй бололтой гээд нусаа татсаар өрөөндөө орлоо.

Family warWhere stories live. Discover now