Дайны талбар

207 19 1
                                    

     Зургаан эрэгтэй хүүхэд бас дөнгөж хөлд орж буй охин эрхийн балай эхнэртэй байна гэдэг нэг ёсны дайн тулаан л гэсэн үг мэдээж би энэ дэлхийн хамгийн жаргалтай эр хүн ч хааяа бас л хэцүүхэн байдаг юм. Хара бид хоёр гэрлэлтэй батлуулаад 3 жил болсон байна хөвгүүд маань томорч ухаан суусан ч бас л гараас гарах болоогүй. Харин охин маань хүнд өвчин туссан ч эдгээд одоо алхаж сурч байгаа мэдээж бусад хүүхэдээс биеийн хөгжил дутуу ч гайхалтай хурдан өсөж торниж байгаа. Гэхдээ бидний өдөр болгон ширүүн тулаан дунд өнгөрдөг.

Жин: Юнги дүү нараа сэрээ хичээлээсээ хоцорох нь

Хара: Би хоолоо аягалаж байя чи явж хувцасаа өмс гээд намайг түлхэн гал тогооноос гаргалаа. Намайг хувцасаа сонгож зогсох хооронд дээд давхарт эхний дайн өрнөж байв.

Юнги: Хөөе Намжүүн гуай босохгүй юу? Хүйтэн ус асгуулмаар байна уу?

Намжүүн: Дуугай бай би өөрөө босож чадна

Жонгүг: Томын ахын үгнээс зөрөөд л та ч удахгүй алуулна даа

Хусог: Ер нь жаахан унтсан ч яадаг юм бэ? хэмээн хашхиралдах дуу сонсогдоно. Удсанчгүй Юнгигын түгжүүрийн шүгэл дуугарч бүгд ёололдсоор бууж ирцгээлээ. Бидний өглөө ер нь л иймэрхүү байдлаар эхэлдэг. Юнги өөрийнхөө том ах гэдэг статусыг илүү батжуулахын тулд түгшүүрийн шүгэл болон шийтгэл өгөх эрхийг авсан. Намжүүн Хусог хоёр бол мөнхөд түүний эсрэг зогсож байдаг бусад нь ч яахав аясаараа л явдаг хүүхэдүүд.

Жимин: Усуг авчираачээ нэгийгээ орхиод хоол идэхнээ гэхэд Хара аягалсан хоолоо өрж тавьчихаад бушуухан Усуг авчирав.
Хооллож байхдаа цэгцтэй байхын тулд ярихгүй гэсэн дүрэмтэй учир саяхан л орилолдож байсан хүүхэдүүд чимээгүй болцгоон хоололцгоолоо.
Гуч гаран минутын дараа бүгд өндийн гарахдаа бэлдэх бол Хара үлдсэн аяга тавгаа хураагаад үүдэнд зогсов. Тэр биднийг гархад үнсээд үдэх бөгөөд хүн болгонд ямар нэг зүйл захин гаргана. Өмнөх шигээ л гэр бүлийн том машиндаа чихдэлцэн сургуульруу түрүүлэн хөдөллөө.
-Харагын талаас-
Манай гэрийн хоёрдохь дайн бол гэр цэвэрлэгээ ер нь манайх ч гэж зөвхөн миний л хийх дайн л даа ажилаасаа гараад гэрийн эзэгтэй болчихсон чинь бас л хэцүү юм байна. Тоочоод барахгүй их л ажилын ард гарсан ч ардаас нь сүйтгээд явах хүнтэй болохоор амаргүй л дээ.

Хара: Манайх хэтэрхий том байнаа би энэ том гэрийг цэвэрлэж барахгүйн ер нь гэрээ жижигсгэх талаар яринаа гээд саяхан заваартуулсан аяга тавгаа угаахаар ухасхийлээ.
-Хэдэн цагын дараа-
Бараг л бүх ажилаа дуусгаад сүүлийн хийх зүйл болох угаах хувцасаа машинд хийчихээд буйдан дээр суув. Олон цаг ийш тийш гүйсэний дараа суух шиг сайхан зүйл үгүй.

Хара: Усу өнөөдөр юу хийж идэх вэ?

Усу: Зайрмаг?

Хара: Зайрмагнаас өөр юм мэдэхгүй шүү! Би хэлдэг биздээ сайн байвал зайрмаг авч өгнө гэж гэхдээ өнөөдөр авч өгөхгүй ээ гадаа хүйтэн байна гэхэд Усу нэг л ойлгоогүй янзтай харж байснаа толгойгоо сэгсэрээд үргэлжлүүлэн алхаж эхэллээ. Орой болох томоохон дайнаас өмнө амраад авах хэрэгтэй учир Усуг дагуулан өрөөндөө оров. Мэдээж тэр амархан унтчихгүй учир үлгэр ярьж, дуулж бүүвэйлж арайхийн унтуулаад өөрөө ч араас нь нам унтаад өглөө.

*Сэрүүлэг дуугарах*
Багахан цочин сэрээд харвал хоол хийх цаг болжээ. Усу ашгүй сэрээгүй байсан болохоор бушуухан сэрүүлгээ унтраагаад гал тогоолуу явав.
Гадаа хүйтэрчихсэн байгаа болохоор халуун ногоотой хоол хийхээр шийдэн дөнгөж эхэлж байтал үүдээр хөвгүүд шуугилдсаар орж ирцгээлээ.

Намжүүн: Ухаан муутай байж ах гэж хэлүүлэх дуртай гэж яана

Юнги: Чи тэгвэл ганц хөгжим тоглож чадахиймуу?

Жонгүг: Ээжээ бид ирлээ

Хара: Хоол арайхан болоогүй байна хувцасаа солиод нүүр гараа угаачихаад байж байгаарай

Намжүүн: Чамайг хүүхэдүүдэд мөнгө өгч шалгалтаа хийлгүүлсэнийг багшид чинь хэлнэ

Юнги: АМАА ТАТ Л ДАА энэ үгний дараа томоос том байшинг нам гүн бүрхэн авав. Би ч сонсондоо итгэлгүй хэсэг зогсож байгаад сандаран үүдлүү очиход Юнги жинхэнээсээ ууралсан бололтой аймшигтай ширтэн зогсож байлаа.

Жимин: Жонгүгаа дээшээ гары одоо аймар юм болно гэхэд Хусог ч бас хэрэгээс цэвэрхэн мултархын тулд бушуухан дээшээ гарав.

Хара: Юнги би буруу сонсоно уу? Чи үнэхээр муухай үг хэлэвүү?

Юнги: Уучлаарай ээжээ

Хара: Буланлуу өнөөдөр биднийг хоололсны дараа ганцаараа хоолоо идээрэй гэхэд тэр толгой дохиод буланд очин зогслоо. Харин Намжүүн ялалт байгуулчихсан аятай л баярлаж байв.

Хара: Намжүүн буруу зүйл хийсэн гэдэгээ мэдэж байгаа гэж найды би чамд итгэдэг чи ч миний итгэлийг алдахааргүй ухаантай хүү харин дахиж ахыгаа үл хүндэтгэж харагдвал итгэл минь алдрах байх гэхэд тэр толгой гудайн өрөөлүүгээ гүйлээ. Өнөөдөрийн дайн урьд урьдхаасаа ширүүн байлаа ийм байдалтай байвал ч хөвгүүдэд маань муудаа.
Гэхдээ энэ дайны талбарт юу болохыг хэн мэдхэв бид чинь нэг гэр бүл удахгүй бүгд сайхан болно гэж найдаж байна.

Family warWhere stories live. Discover now