2.

212 7 0
                                    

"Хараал идсэн амьдрал. Хараал идсэн "мөнхийн" амьдралгүй байсан бол яг одоо өөрийгөө боогоод алчих юмсан."
Энэ удаад би Лондонгийн төв паркыг дээрээс тольдон сууж байлаа. Хүмүүсийн хөгжилдөн инээлдэх, хосуудын бие биедээ эрхлэх, жаалхүүгийн ээжээсээ зайрмаг нэхэн уйлах дуу сонсогдоно. Хичнээн жаргалтай ертөнц вэ? Хажууханд нь зогсож буй мөртлөө шуудхан тийшээ орчих зориггүйдээ өөрийгөө зүхлээ.

-Миний охин, үнэхээр мундаг шүү! Чамаараа маш их бахархаж байна.

-Баярлалаа! Гэхдээ та 2 минь хажууд
байгаагүй бол энэ бүхнийг би ганцаараа хийж чадахгүй байсан шдээ.

-Хайртай шүү, охин минь.

Аав, ээж, охин 3. Ямар дулаахан гэр бүл вэ? Ямар гоё юм бэ?
ЧИ ХҮНДЛҮҮЛЭХ ЗҮЙЛ ОГТ ХИЙХГҮЙ БАЙНА! нөгөө аймшигт үгс зүрхийг минь зүсэн толгойд цуурайтна. Байзаарай, би чинь зүрхгүй шүү дээ. Зүрхгүй мөртлөө юунд ингэж хүнд туссан юм бол? Юунд ингэтлээ гомдоод байгаа юм бол? Би юуг ч буруу хийгээгүй! Тэдний зохиомол хараал идсэн хуулийг нь ч зөрчөөгүй! Новш! Новш! Новш!
Нэг сэхээ авахад би хэдийн хүмүүсийн дунд орчихсон явж байлаа. Энэ ертөнцөд хөл тавихыг дэндүү их хүсдэг ч, их хүсэл их золиосыг шаарддаг тул зүрхэлдэггүй байсансан. Харин энэ удаа тархиа биш зүрхээ дагжээ. Балмагдан эргэн тойрноо гөлрөн зогссоор...

-Хүүе охион, холдоорой!- би эргэж хартал хамрын үзүүр шүргэн дугуйтай залуу урдуур минь зөрлөө.

Энд намайг хэн ч өөр газрынх гэж ялгахгүй, тэднээс өөр гэж мэдэхгүй нь нэг бодлын "гоё" юм. Би энд орж ирэхийг хүсдэг ч хүмүүсээс ялгарахвий гэж бодон айдаг байсан. Харин одоо би тэднээс нээх их ялгараад байхгүйгээ мэдлээ. Урт хүрэн бор үс, тас хар нүд, цасан цагаан царай, эндхийнхнээс ялгарахааргүй дундаж өндөр. Хар савхи, хар өмд, хар түрийтэй гутал.

Намрын жихүүн салхи уйтайяа үлээнэ. Гэвч энд хэн ч (надаас бусад нь) энэ салхийг, энэ жаврыг, Лондонд намар ирснийг анзаарахгүй, анзаарах ч сөхөөгүй жаргалдаа умбан байлаа. Хүний ертөнц миний төсөөлснөөс хамаагүй амар тайван юм. Бүгд жаргалтай, бүгд санаа зовох зүйлгүй, бүгд л инээмсэглэл тодруулан алхацгаана.

Би энд үлдэж болох болов уу?

-Сайнуу? Уучлаарай.. Чи энд тоголмоор байнуу? Надад тасалбар байна.- хэн нэгэн нуруунд минь зөөлхөн хүрэхэд би огцом эргэлээ. Би юу хэлэх, яаж хариу үзүүлэхээ мэдэхгүй түүний нүдрүү таг гөлрөн зогсоно.

VitalityWhere stories live. Discover now