4.

69 3 0
                                    

Зейн ПОВ

-Орой Никынд очно биздээ, хөгшөөн?- Наялл буйдан дээр суунгаа асуулаа. Түүний хуруунууд урд байх чипсрүү аажмаар дөхнө.

-Мэдэхгүй байна. Чи наадахаа ав ав.- би чипсрүү дохингоо хэллээ. Наялл бантсан байдалтай гараа татангаа инээв.

-Юу.. Би зүгээрээ.. Чи өөрөө ид..

-Зүгээрдээ хөгшөөн. Идэх хүсэл алга.- би ууттай чипсийг Наяллын урд тавьлаа. Тэр инээмсэглэн атгаад амандаа чихэж эхлэв.

-Чи тэгээд очихгүй юм биздээ?

-Ер нь бол тийм. Хүсэл алгадаа..- би санаа алдан хариуллаа. Би ер нь яачихаад байгаа юм болоо?

-Ник их л гомдох байхдаа.. Баасан гаригийг тэгээд гэртээ ганцаараа өнгөрөөх юм биздээ?- Наялл суваг солингоо шалсаар байлаа.

-Мэдэхгүй ээ, залхуу хүрээд байна.

-Тэнд ядаж л пицца байгаа хөгшөөн- эцсийн аргаа хэрэглэж эхлэх шив хаха Наялл минь дээ..

Хөгжимний чих дөжрүүлэм дуу, охидын нялуун сүрчиг, архи ликёроор дүүргэсэн улаан аяганууд. Бас энд тэндгүй найгалцсан бүжигчид, буйдан дээр тухлах архагууд, газар тойрон сууж тоглох шинэковууд харагдана. Хэт бүгчим халуун орчин. Коллежийн шөнийн амьдралд тавтай морил!

-Ээхх Зак анд минь! Удаан хараагүй царай вэ?- намайг гал тогооруу ороход Жэмис гараа дэлгэн ориллоо. Шар долгионтой үс, хэтрүүлэн хэрэглэсээр шарлаж өнгөө алдсан саарал нүд, уранхай жинс, элдэв шивээсээр дүүрсэн цээж.

-Заян.- би нэрээ засаж хэлээд хажуугаар нь зөрөн өөртөө ликёр аягалав. Тэр өвс татсан нь яриа болон харцнаас нь л ил байлаа. Би энэ залууд тийм ч дуртай биш.

-Уучлаарай хөгшөөн. Чи хаагуур байсан юм бэ? Ойрд таарсангүй- тэр урдаас минь харан зогслоо. Гартаа барьсан аяганаасаа балгана.

-Зав муутай байлаа.- товч тодорхой хариулт шүү.
Судлууд нь улайж тодорсон нүдээрээ надруу зальжин ширтэнэ. Тиймээ тэр бол муу залуу. Байж болох хамгийн муу, онцгүй зүйлсийг хийгч, охидуудаар тоглогч, хар тамхины наймаачин, бохир мөнгө ологч. Түүний улаан саарал нүдрүү ширтэнгээ амьдралыг нь бодож байлаа. Тэр ер нь яаж үхэх бол? Хар тамхи хэтрүүлж, түншүүдтэйгээ муудалцаж алуулах эсвэл хурд хэтрүүлэн осолд орох..
Энд яасан ч уйтгартай юм бэ дээ. Энэ хар тамхичний үхлийг бодоод зогсож байдаг..

-Яасан нөгөө шивээсээ хийсээр л байна уу?- тэр зальжин инээдээ тодруулсаар дахин нэг балгалаа.

VitalityWhere stories live. Discover now