Дакота ПОВ
Шилтгээний цонхоор мандах гэж буй нарыг ажин зогсоно. Улбар өнгөөр туяа цацруулан орчныг будах нь хичнээн таатай.
-Дулаахан юм.- эрэгтэй хоолой гарахад түүнрүү эргэж харлаа. Орж ирснийг нь аль хэдийн мэдсэн ч харах хүсэл төрөөгүй юм.
-Хаалга тогшиж мэддэггүй юм уу?- би таа муутайгаар түүнд хэллээ.
-Өршөөж хайрла, авхай.-тэр үл ялиг бөхийн надруу ширтэв.
-Би наад бүгдээс чинь бүр залхаж гүйцээд байна. Битгий ийм хуучины үзлээр надтай харьц.-агаарт гараа савчуулан намайг ийн хэлэхэд түүний нүд бадмаараг адил гялалзаж байлаа. Тэр инээмсэглэн надруу дөхөөд
-Бидний үзэл бодол таарч байна шүү.- гээд хажуугаар гаран өрөөний голд байх буйдан дээр суулаа.
-Чи хэдэн зууны настай юм бэ дээ?- нар хэдийн мандаж эхэлсэн тул би хөшигөө хаагаад түүний өөдөөс харан зогслоо.
-Чамайг төрөхөөс ч өмнө энэ дүрээ олсон.
-Тэгвэл та гэж дуудах ёстой юу?-би зүүн хөмсөгөө өргөн асуулаа. Харин тэр инээгээд
-Үгүй дээ. Зүгээр найзууд болцгооё.
-Яасан шулуухан юм бэ?-би ёожлон хэлэхэд тэр,
-Хоёулаа тийм ч хол зөрүүтэй биш тэгээд ч чи их үзэсгэлэнтэй юм.- тэр надруу тийм гэхийн аргагүй харц шидэж байлаа.
-Хөгжилтэй байлаа. Та одоо өрөөнөөс минь гарахгүй юу? Би амармаар байна. - би багахан инээгээд ийн хэллээ.
-Зочингоо цай ч юмуу өөр зүйлээр дайлахгүй юм уу?- тэр хөлөө ачаад суучихав. Зөрүүд амьтан байхнээ?
-Би таныг урьснаа ер санахгүй байх юм.- би түүнд хаалга онгойлгон зогслоо. Тэр хажууд ирэн чихэнд минь
-Дараа урилга явуулахаа мартав.- гээд гараад явчихав.
Түүний хүйтэн амьсгал, гүн ногоон нүд, өөрийг нь төгс илэрхийлэх Blue de Chanel ийн сэнгэсэн үнэр толгойд эргэлдсээр л байлаа.
"Тэр надаас юу хүсээд байгаа юм бол.."
***
-Эзэгтэй таныг дуудуулж байна.- үйлчлэгч хаалга тогшин ийн хэллээ.
-Удахгүй очлоо.- гэж хэлчихээд босон халадаа нөмөрлөө.
Үсээ дээш боонгоо түүний өрөөрүү алхана.