Tako Natsvlishvili as Dakota Moral
Миний мэдэхийг тэгтлээ их хүсдэггүй зүйлс, эцэг эхийн минь өглөө бүр надад унших лекц, бүр үзэн яддаг удам судар минь намайг өдөр ирэх тусам өөрийн бүгчим зайнд шингээн эрхшээх гэсэн мэт араас нэхэн хөөнө. Би эцэг эхээ хүндэлдэг. Гэхдээ хайрлаж үзээгүй. Хайр гэж юу вэ? Тэр тийм гоё мэдрэмж үү? Амиа өгөхөд ч бэлэн асар их зориг, аймшигт солиоролыг нэгэн зэрэг өгдөг зүйл гэж хориотой номон дээрээс уншиж байлаа. Ном. Ном уншаагүй хэдэн зуун жил болсон мэт санагдана. Хүмүүсийн ярьдгаар шилжилтйн насан дээрээ номын сангаас хуйлгалж хэдэн хориотой ном уншиж байсан. Одоо тэгэх хүсэл ч, эрч хүч ч алга.
Харин тэдний унш гэж өгдөг цааснууд нь хууль, эрх зүй бла бла бла. Би тэрнийг нь ном гэж тоодогчгүй. Энэ хууль эдийн засаг гэх мэтийн хараал идмэрүүд нь хүний ертөнцөд амьдрах, хүлээн зөвшөөрөгдөх эрхгүй надад ямар хамаа байнаа?
Би зүгээр л энэ шилтгээнд нь байж байх ёстой хөшөө, үзмэр мэт. Ямар ч сэтгэл хөдлөл, амьдрах хүсэл үгүй хүйтэн биет.
Гэхдээ орой бүр, нар шингэмэгц л би энэ хүйтэн шилтгээнийг орхиж, гэрэл, инээд, баяр хөөр нийлэн өнгө өнгөөр солонгорох гайхамшигт шөнийн Лондон хотыг тольдон суудаг юм. Энэ л мөч надад амьдралын бяцхан ч гэсэн гэрэл гэгээг мэдрүүлдэг. Гэсэн ч би хэзээ ч хүмүүсийн дунд орж байсангүй...
********************************************
-Энэ бүхэн утгагүй байна!
-Дакота Морал! Бид чамд бүхнийг зориулж, чиний төлөө л гэж өнөөг хүрсэн.- хадагтай Морал дуугаа өндөрсгөж, ширүүн өнгөөр ярьж эхэлтэл ноён Моралыг орж ирмэгц дуугүй боллоо. Тэд бол миний эцэг эх. Би хэзээ ч тэднийг аав, ээж гэж бодож, дуудаж байгаагүй. Хадагтай Морал инээмсэглэн:
-Эзэн минь, охин бид хоёр ярилцаж байлаа. (Бид бие биенээ ерөөс энхрийлэн дууддаггүй. Хүндлэл нэгдүгээрт гэж үзнэ)
-Их сайн байна. Энэ гэр бүлийн ярилцлага үр дүнгээ өгч байгаа гэж бодож байна шүү.- ноён Морал буйдан дээр суунгаа надруу харлаа. Тэр үргэлж надруу ямар ч хувиралгүй ганцхан харцаар ширтдэг. Энэ олон жилийн туршид ганцхан харцаараа ширтсээр... Цэв цэнхэр, тув тунгалаг нүд нь нуурын хөлдсөн мөс лугаа адил юу ч үгүй хоосон, хүйтэн.
-Тэгэлгүй яахав, таны зөв.- өнөөх л "хэцүүхэн" инээмсэглэлээ нүүрэндээ тодруулсаар байх эх минь.
-Дакота, чамайг ойрд их шилтгээнээс гарах боллоо гэж дууллаа. Яах гэж?- Хоосон нүдээрээ цоо ширтэнэ.
-Өөрийнхөө эрх чөлөөг эдлэх гэж.- би түүний нүдрүү нь мөн л хүйтнээр ширтлээ. Хадагтай Моралын царай хувьсхийгээд л явчихав.
-Эрх чөлөө гэнээ? Чи тэгэхээр гэртээ эрх чөлөөгүй байдаг гэсэн үгүү? (Энэ шоронгоо "гэр" гэж их л дотносонгуй хэлж байх чинь)
-Тийм.
-Хариуцлага, ухамсар, хүндлэл, олон сая жилийн бидний нэр хүнд, удам судар чиний хувьд юу болж таарч байна? Чи бусдад үлгэрлэн үзүүлж, бусдаас хүндлэл хүлээх ёстой байтал, хүндлүүлэх зүйл огт хийхгүй байна!
Би харцаа өөр тийш чиглүүлж дүрэлзэн асах галруу харлаа.
-Сонс! Чи бол язгуур угсааны хүн. Үргэлж тэргүүн эгнээнд алхах ёстой!- эцгийн минь дуу өндөрсөж надруу ширтсэн хэвээр..
-Хүн гэнээ? Та яаж хүн гэдэг үгийг над дээр хэрэглэж чадаж байнаа? Хүн шиг амьдрах эрхийг минь боогдуулчихаад одоо бол ХҮН шиг бай гэж захирдаг! Би та нараас залхаж байна! Би энэ хараал идсэн амьдралаас залхаж байна! Энд гэрэл гэгээ юу ч алга! Амьдрах хүсэл ч алга! - би ингэж хэлээд хаалга саваад гарлаа. Тэд намайг зогсоох ч сөхөөгүй болон хоцорчээ. Би хэзээ ч тэдэнтэй ингэж хүндлэлгүй харьцаж байсангүй. Би энэ олон жилийн турш тэдний хэлсэн бүгдийг үг дуугүй дагаж, сайн охин байсаар ирсэн атал өнөөдөр ийм үг сонсох ч гэж. ЧИ ХҮНДЛҮҮЛЭХ ЗҮЙЛ ОГТ ХИЙХГҮЙ БАЙНА! Ноён Моралын хэлсэн үг толгойд цуурайтна.
Нар сүүлчийн туяагаа хөшигний завсраар тусгахад хацар минь хорслоо. Энэ "жаргалтай" өвдөлтийг яасан их хүлээ вэ?
Нар жаргав.
Бушуухан энэ шоронгоос арилах минь..