3.

128 8 4
                                    

"7 хоног шилтгээнээс гарахгүй!" Ноён Моралын хэлсэн үгс нуруу хүйт дагуулан тархины нугалаас бүрээр цуурайтан цуурайтсаар байлаа. Мандаж буй нарны дулаан цацраг хар хүрэн өнгийн хүнд хөшигний, өрөөг хүний "халуун" ертөнцөөс тусгаарлах хаалтыг нэвтэлж үл чадан цонхны цаана урамгүйхэн ээнэ.

7 хоног энэ харанхуй "хүйтэн" шилтгээнээс гарахгүй байх тийм ч боогоод үхчихээр шийтгэл биш. Харин тэдний, онцгойлон Ноён Моралын надтай дорд мэтээр харьцах нь, хүссэн бүхнийг нь хийсээр байтал хангалтгүй гэж нүүрлүү "нулимах" нь дотор минь уур хилэн буцалгах хангалттай шалтгаан болж байлаа. Орилж хашгирч, бүгдийг эвдэлж хэмхчин, энэ дотор давчдуулам хар хөшигийг цонхноос хуу татан хаямаар байвч.. Тэдний эсрэг тэрслэх тусам намайг өөрсдийн хүслээр хорих нь нэмэгдэхийг, бүтэн нэг зуунаар ч хорьж чадах араатанууд гэдгийг өөртөө сануулан хилэнгээ тэвчин байв. Бодох тусам цээжин дотор халуу шатан бүх биеэр минь хилэн тархаж байсан тул, өөрийгөө тайвшруулан өөр зүйл бодохыг хичээлээ. Тиймээ амьдралдаа үзсэн хамгийн сайхан зүйлсүүдээ эхнээс нь төсөөлөн бодохыг хичээн байв.

3 настай Дакота, өөрөөсөө гайхалтай туяа цацруулсан үзэсгэлэнтэй эмэгтэйд тэврүүлэн, үнсүүлж буй дүр зураг. "Амьд" байх үеийн минь хамгийн гайхалтай цор ганц дурсамж. Гэхдээ муухай, сайхан нь хамаагүй дахиад ганцхан хүн байх үеийн минь дурсамж байсан бол..

Харин одоо би үхчихсэн.
Үхлийн дараах амьдралын сайхан үеүд бүгд л энэ шилтгээнээс гадуур гарсан өдрүүд минь. Ноён Морал надад хэзээ ч сайхан сэтгэгдэл төрүүлэхээр үг, үйлдэл гаргаж байсангүй. Түүний амнаас сайн байна, мундаг байна, баяр хүргье гэх зэрэг үгнүүд хэзээ ч гарч байсангүй. Цаашдаа ч гарахгүй гэдэгт нь би 100% итгэлтэй байдаг юм.

Энэ газар надад хэзээ ч сайхан дурсамж үлдээхгүйг би маш сайн мэдэж байлаа.
Хэзээ, хэрхэн, яаж энэ "хүйтэн" газар ирснээ би яаж ч хичээгээд санадаггүй юм. Нэг л өдөр би яг энэ бие цогцостойгоо энэ өрөөнд сэрсэн мэт санагддаг. Одоо харин тэр тухай бодохоос ч залхуу хүрнэ. Өөрийгөө яг хэн болохыг, хаанаас гаралтайгаа мэдэхгүй байх ямар хөгийн мэдрэмж болохыг, энэ шилтгээн надаас олон зүйл нууж байгааг, өрөө бүр нь асар их нууц дотроо агуулан байгааг шөнө өнгөрөх тутам илүүтэйгээр мэдэрч байлаа..

Зүүн жигүүрийн их хаалга нээгдэх чимээ гарахтай зэрэгцэн, арааны шүлс асгаруулам "шинэхэн" цусны үнэр хамар сэтлэх шахам үнэртлээ. Жигүүрийн хаалганаас энэ өрөөний үүд хүртэл алхахад хангалттай 3 минут зарцуулах тул үйлчлэгчийн хөлийн алхааг нэг нэгээр нь тоолж эхлэв.

VitalityWhere stories live. Discover now