04. N

108 30 5
                                    

Рикигийн талаас:

Өчигдөр гэрээс гараад байнга ордог цэнгээний газартаа ирээд хундага юм уун суухдаа бодсон юм.

Би ер нь яаж яваад Нако'д ухаангүй дурлачихсан юм бол?
Нако яаж надад хайргүй байж хайртай мэт жүжиглэдэг байна?
Бас Нако хэнээс хүүхэдтэй болсон бэ?
Бүх зүйл хаана, хэзээ буруугаар эргэчхэв?

Би сайн санаж байна. Бидний гэрлэсэн тэр өдрийг. Бал сараараа явсан тэр аялал. Бас анхны шөнө.

Тэр өдөр л бид хоёр эхний бөгөөд эцсийн удаа биеэ нэгтгэсэн байтал. Тийм байтал яаж надад, надаас хүүхэдтэй болчихлоо гэж хэлж чаддаг байна аа? Болих болоогүй юм гэж үү, Нако? Энэ бүхэн чамд ердөө ч хангалттай санагдахгүй байгаа бололтой.

Хангалттай согтсон байсан ч эрүүл ухаанаа гээгээгүй байсан бололтой, өглөө буудалд сэрсэн юм. Мэдээж шүү дээ, тийм зүйлийн дараа гэртээ очно гэж байх уу? Би лав чадахгүй дэг.

Тэглээ гээд хөхнөөсөө гараагүй хүүхэд шиг аав, ээж дээр очоод байж бас болохгүй.

Өчигдөр хэтрүүлсэн гэдгийг илтгэх шиг толгой тасралтгүй янгинаж байсан ч хариуцлагатай байх ёстой учир туслахдаа шинэ хувцас болон шар тайлах эм захиад арай хийн өглөөний цайгаа уулаа.

Усанд ороод гарч ирэхэд ширээн дээр ууттай хувцас тавьсан байх бөгөөд туслах өөрөө алга байлаа.

Цагаа харвал 10 болоход хагас цаг дутуу байв. Одоо гарвал амжих байх.

-

Харамсалтай нь өглөөний түгжрэлээс болж аль хэдийн 10 минут хоцорчихсон явж байна. Хөдлөх шинж алга.

Эцэст нь 10:33 минутад товлосон газартаа ирэхэд Хина хүлээгээд сууж байлаа.

Уучлалт хүсээд ажилдаа орлоо.

-

Новш гэж тэр үнэхээр халуухан юм!

Бэлтгэл эхэлснээс хойш хэсэг хугацаа өнгөрсний дараа надад бодогдсон байж боломгүй энэ бодол тархийг минь тэр чигт нь угаачих шиг.

Шалтгаан нь майк нь гэрэлтээд түүний өмссөн хөхөвч нь харагдаад байлаа.

NᴜAWhere stories live. Discover now