05. A

106 37 2
                                    

Хина'гийн талаас:

Өнөөдрийн байдлаас үзвэл захирал их нээлттэй, хошин мэдрэмжтэй хүн санагдлаа. Миний хошигнолыг ойлгодог нь ингээд ааваас гадна нэг хүн болж байх шиг байна.

Инээхээрээ ямар дур булаам харагддаг гээч.

Баруун мөрөн дээр суусан сахиусан тэнгэр: Болохгүй ээ. Ийм зүйл бодож болохгүй. Захирал гэрлэчихсэн хүн. Эхнэртээ ямар их хайртай билээ дээ.

Зүүн мөрөн дээр суусан чөтгөр: Болохгүй зүйл байхгүй шүү дээ. Эхнэр нь ямар хүн байлаа даа. Урдуур хойгуур нь эргэлдэж байгаад, өөртөө дасгаад аваад суучих л даа Кэми.

Энэхүү хоёр бодол толгойд эргэлдээд л байлаа. Яамаар ч юм бэ дээ...

"Хадагтай?"

"Өө, Ханагаки күн."

"Энэ." гээд дугтуй сарвайгаад "Сүүлийн нэг сард хаагуур явсан, юу хийсэн гээд шалгаж үзлээ л дээ. Энэ сарын эхээр өглөө гэрээсээ гараад маргааш нь гэртээ ирсэн. Тодорхой хэлбэл, өөр хүнтэй хамт хоносон.
Нэр нь Маруи Тэндо, Нако хадагтайн их сургуулийн найз. Өчигдөр өглөө 10 цагийн үед тэд хамтдаа эмэгтэйчүүдийн эмнэлэг орсон. Нако хадагтай одоо 2 7 хоногтой жирэмсэн. Тэдний хүүхэд байх."

"Энэ Нако гэгч чинь яг яах санаатай байгаа юм бэ? Юутай ч баярлалаа, цаашдаа ч гэсэн сайн дагаад мэдээлэл цуглуулаад өгөөрэй."

-

Ээж гэнэт л өрөөнд орж ирснээ "Ингэхэд миний охин уулздаг залуу малуутай болж байна уу? Чи минь энэ жил 22 хүрлээ. Чиний насны охид залуус бүгд л гэрлэх нь гэрлээд, найзлах нь найзлаад явж байна. Миний охин л ганцаараа юу ч болоогүй юм шиг яваад байх юм. Чамайг гэртээ ингээд байж байхад гадуур явж байгаа охидууд хамаг өнгөтэй өөдтэй залуусыг агнаад дууслаа шүү дээ. Чи ч гэсэн гарч ан хий л дээ."

"Ээ бурхан минь, ээжээ. Ан хий л дээ ч гэх шиг. Би ямар араатан байгаа биш дээ. Гэлээ ч таны хэлээд байгаа анг чинь хийж биш, заяагаар учирч хайрламаар байна шүү дээ."

"Тэгээд ээжид нь нэг санаа байна л даа. Миний охин сохор болзоонд явбал ямар вэ?"

"Юу? Сохор болзоо? Хэнтэй?"

"Ээж нь нэг дажгүй залуу олсон. Боловсролтой, царайлаг. Гэхдээ миний охинд л таалагдаж байвал ар гэр нэг их хамаагүй ч гэсэн дажгүй айлын хүү байна лээ. Нэг уулзаад үзчих. Тэгээд бүтэхгүй бол чи одоогийнх шигээ хайраа хүлээгээд хэвт."

NᴜAWhere stories live. Discover now