06. K

79 20 3
                                    

Нако'гийн талаас:

Өвлийн нэгэн өдөр байсан санагдаж байна. Аавын хэлсэн үгс намайг цочроож орхисон юм.

"Харилцагч компанийн хүүтэй хэдэн удаа уулзаж үзээд, заавал гэрлэ!"

Заавал гэрлэ гэсэн үг нь миний тархинд нисээд ирсэн сум шиг л зоогдож орхих нь тэр.

Хэрэв бид бизнес гэрлэлт хийх юм бол аль аль талдаа ашигтай ч энэ нь манай компанид илүү ашигтай байсан тул надад маш их сэтгэлийн дарамтыг авч ирсэн юм.

Эхний удаа түүнтэй уулзахад ширүүн төрхтэй хэрнэ дур булаам залуу.

Хоёр дахь удаа түүнтэй уулзахад гэнэн цайлган хүүхэд шиг залуу.

Гурав дахь удаа түүнтэй уулзахад тэнэг хэрнэ хошин залуу.

Гэсэн ч түүнд татагдсангүй. Харин тэр л надад татагдаад, бүр дурлачихсан байх нь үнэхээр таагүй.

Ингээд хайргүй ч гэлээ гэрлэх ёстой болсон юм. Хайртай мэт дүр эсгээд.

Эхний жилдээ зүгээр л тэссэн. Хайрлах гэж хичээсэн. Яаж ч хичээсэн нэг л болж өгөхгүй байх нь тэр.

Хоёр дахь жилээсээ бухимдсан. Тэгээд сэтгэлээ сэргээх гэж заримдаа гардаг болов. Ихэнхдээ эмэгтэй найзуудтайгаа гарах ч, бүр хэцүү үедээ их сургуулийнхаа цорын ганц сайн найз болох Маруиг дууддаг байлаа. Хамт ууж суунгаа ярилцаад л.

Тэгж явсаар нэг мэдэхэд л Маруи бид хоёр нэгэндээ сэтгэлтэй болчихсон байсан. Ингээд гарах маань бүр ч ихэссэн.

Аавдаа ачаа үүрүүлэхийг хүсээгүйдээ Рики'гээс салж чадахгүй байсаар өдийг хүрч байна.

Тэгээд араар тавьж эхэлсэн.

Ингэж л амьдрал минь буруу тийшээ эргэсэн байх. Магадгүй Нишимура Рики гэгчтэй уулзсан өдрөөс эхлээд.

🌹: Нако'гийн талаар богинохооон хэсэг.

NᴜAWhere stories live. Discover now