"Бүгдээрээ сайн ажиллаа. Болгоомжтой хариарай."
Лабораторийнхатайгаа гадуур хооллож суусны эцэст маргааш ажилтай тул бүгд харихаар зэхэв. Би ч бас хэн нэгэн гадаа хүлээж буйг зурвасаар хүлээж авсны дараагаар мөн л яарлаа.
Хотын захын буйдхан хоолны газрын гадаа зогсох түүний сүүлийн үеийн үнэтэй Фирари...
Би суумагц тэр надтай уриалгаханаар мэндчилэх бөгөөд бүс зүүж өгөнгөө хацар дээр минь үнсэхэд би ч догдолсоор түүнтэй хариу мэндчилэн замдаа гарав.
Ганц хоёр татсан сөжүндээ бага зэрэг халсан би талимаарсан нүдээрээ ширтэн уулзаагүй хэд хоногтоо юу болсон талаараа ярина.
Тэр миний гарнаас атган зөөлөн мишээн явах нь надад ямар баясгалантай гээч!
Бид явсаар үнэтэй зочид буудлын vip өрөөнд орж ирэв. Тэр минь алдартан учир бид энгийн ресторан эсвэл гэрт нь ч юм уу уулзах боломжгүй хэрэг.
Аль хэдийн засаж бэлдсэн ширээний ард бид хоёул суух бөгөөд анх түүнийгээ дэлгэцээр харж байсан шигээ л догдлох нь хачин.
Би ч хоол идчихээд ирсэн учир зууш идэх бол тэр стек зүсэн сууна.
Удалгүй тэр миний урд босч ирээд намайг бүжгинд урина. Татгалзсан хариу хүлээж авахгүйг мэдэх тул түүний саналд дуртайяа зөвшөөрөв. Угаасаа л бүжигчин учир тэр намайг түүртэлгүй дагуулж байсан юм.
Ая төгсөж ахин өөр ая эхлэхэд тэр надаас түрхэн холдох бөгөөд удалгүй урд минь өвдөглөн сууж
"У Сора надтай гэрлээч!"
Магадгүй энэ хорвоогийн хамгийн азтай нь би болов уу...
Хэдийгээр түүнтэй танилцаад дөрвөн долоо хоног, болзоод хоёр долоо л хоносон ч түүнийг мэддэг болсон найман жил надад хангалттай биш гэж үү? Хайртай idol маань надаас ингээд гуйхад л болоо биш гэж үү?
"У Сора та Жон Хусогийг
Гуниг баяр
Зовлон жаргал
Хагацал учралын
Алинд ч үнэнчээр хайрлахаа амалж байна уу?""Тийм ээ амлаж байна"
![](https://img.wattpad.com/cover/312498583-288-k587323.jpg)
YOU ARE READING
Aqua Toffana
RomanceЧамдаа зориулсан миний гурван тун... Herwee nohor chin chmaig araar chin tawibal yah we???