Aqua toffana

114 16 5
                                    

"Бусдад нь хэлээгүй юм уу? Юнги бид хоёрт л хэлээ юу?"

"Завгүй дараа тухтай ирье гэж хэлсэн"

Хоолоо өрөх зуураа би ийн хэлэв. Юнги Хусог хоёр ширээний хоёр талд суух бөгөөд Юнгигийн гар нь бага зэрэг чичрэх мөн Хусог байнгын хөмсөгөө зангидаж байгаагаас би тэднийг сандарч байна гэж таасан юм.

Хамгийн сүүлд тогоон дээр буцалж буй шөлөө тэдний урд тавиад хажууд нь суун хоолоо идэхийг хүсэхэд эв хавгүй инээмсэглэлтэй нь таарсан юм.

Тэд олигтой зүйл ярьсангүй Хусог ч намайг хэдийн үл тоодог болчихсон болохоор би ч яриа өдье гэж санасангүй.

Хоолоо идэж дуусчихаад би тэдэнд тэссертээ өглөө.

Энэ бол миний тэдэнд өгч буй сүүлчийн өгөөмөр зан, сүүлчийн бэлэг маань байлаа.

"Би үүнийг өөрөө хийсэн юм"

"Ммм"

"Амттай болсон байна. Сора мундаг юмаа."
Юнгигийн энэ үгэнд инээд ч хүрэх шиг уур ч хүрэх шиг сэрээгээ чангаар базан

"Юу юу орсонг нь асуухгүй юм уу?" ийн хэлэхэд тэр эв хавгүйгээр ахин нэг инээмсэглээд надруу нэг хөмсгөө өргөн харав. Хусог биднийг хангалттай ажиглаж байгааг би сайн мэдэж байлаа.

"Жимсний йогурт, бага зэргийн цөцгий, тортны кремтэй хамт хольж хөлдөөгөөд л ийм гоё болдог юм"

"Үнэхээр амттай байна"

"Аан нэг чухал зүйл ээ мартах шахаж... Энэ зөөлөн амтыг гаргахын тулд бага зэргийн самрын тос хийчихдэг юм"

Би инээмсэглэсэн... гэхдээ хэд дахин заналтай хорсолтой нүдээр харин тэр гаран дахь халбагаа алдан унагав.

"Чи чинь! Юнгиг харшилтайг мэддэггүй хэрэг үү!"
Түүний хоолой хахир хүйтэн ч намайг хайрахаа больсон байсан юм.

Юнгигийн нүүр нь улайж амьсгал нь бага багаар боогдож буйг би бахдалтайгаар харах бол Хусог яг л гүнж нь амь тавьж буй ханхүү мэт түүнийг гар дээрээ өргөн гэрээс гарч одлоо.

Миний хайртыгаа хайрттайгаа илүү жаргалтай байгаасай гэсэн дээ. Түүнд зориулсан сүүлийн гурван тун AQUA TOFFANA...

+3 comm daraagiin part shu... ilvv delgerengvu garah bolno keke 😘🌸

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jun 16, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Aqua Toffana Where stories live. Discover now