Үргэлж инээж гэрэл цацруулж явдаг чамайгаа өглөө бүр харж сэрнэ гэдэг надад жаргал байсан юм.
Гэхдээ сүүлийн үед нэг л бухимдалтай байгааг чинь анзаарсан. Магадгүй ажлаас чинь болж байгаа байх тийм үү?
Өглөөний цай бэлдчихээд гэрлэснээсээ хойш хэвшиснээрээ чинийхээ зангиаг зангидан зогсоход өмнөх шигээ нүд рүү минь эгцлэн инээхгүй байгаа чинь ямар уйтай вэ?
Гэнэт хаалганы хонх дуугарч би яарсаар Хусогийн зангиаг түр орхин очиж хаалга тайлав.
Илгээмж ирсэн байлаа.
"Хэн юу явуулсан юм?"
"Лабораториос Сонхун дээж явуулна гэсэн тэр нь ирж байгаа бололтой..."
"Үнэн юм уу? Задалдаа!" уцаарлангуй харцнаас чинь бага зэрэг эмээсэн ч итгэхгүй байгаад чинь миний ч бас уур хүрэв.
"Чи чинь яачихаад байгаа юм! Би өнөөдөр лаборатори луу явна. Оройтох байх..."
"Сонхунтайгаа заваарах нь уу?"
"Юу гэнээ! Арай хэтэрч байгаа юм биш үү? Жон Хусог!"
Намайг ийн орилох зуур хонх дуугарах нь тэр. Ахин очиж тайлтал мөн л дэгжин хослол болон ногоон үстэй Юнги зогсож байх нь тэр.
"Сайн уу? Сора"
"Сайн та сайн уу?" тэр миний асуултад авиа гаргасан төдий болчихоод
"Хусог хаана байна?"
"Тэр хувцасны өрөөнд..."
"Царай чинь муу харагдаж байна. Та хоёр маргаа юу?"
"Үгүй ээ... харин нэг тиймэрхүү л..."
"Би тайвшруулчихъя... Чи уух юм бэлдээд ирээч Хусог улаан чавганы цайнд дуртай..."
"За тэгье дээ" тэр миний мөрөн дээр хөнгөхөн товшин хажуугаар зөрлөө.
Цайгаа барьсаар ортол Юнги миний үлдээсэн зангиаг зангидан зогсох бөгөөд хачирхалтай нь тэр минь яг л миний дурласан Жон Хусог мэт түүрүүний ширүүн царай огт байгаагүй юм шиг арилжээ.
Ажил ихтэйдээ биш би байсан болохоор уурлаад байсан юм гэж үү?
YOU ARE READING
Aqua Toffana
RomanceЧамдаа зориулсан миний гурван тун... Herwee nohor chin chmaig araar chin tawibal yah we???