Ажилдаа дарагдан суух зуураа Хусогийн тухай бодов. Үргэлж л гэрэл цацруулж явдаг сайн хүү биш билүү?
Сүүлийн үед шахуу цагийн хуваарьтай байгаа болохоор стресстээд байгаа юм шиг...
Эсвэл хэрүүл хийх шалтаг хайгаад ч байгаа юм шиг нэг л хачин.
"Ахх!" ийн бодох зуур гэнэт л хуруу шилэнд юүлж байсан натри маань хагаран цээж рүү цацран бага зэрэг түлэгдчих нь тэр.
"Өнөөдөр чинь яачихсан өдөр вэ?" амандаа ийн шивнэх зуураа ханын цаг руу хартал аль хэдийн шөнийн нэг цаг руу дөхөж байлаа. Одоо ч "уурлана байх даа" гэсэн бодол толгойд зурсхийхэд би сандарч эхлэлээ.
Лабораторио түгжин машинаа асаан хурдлав. Саяхнаас эхэлж л машин барьж эхэлсэн тул тийм ч сайн хурдалж чадсангүй. Мөн цээж маань хөндүүрлэн хорсох аж.
Арай гэж гэртээ ирэн цагаа харахад шөнийн хоёр цагийг заах бөгөөд хүн иосэн шинжгүй. Бүх зүйл унтраалттай байх бөгөөд унтлагын өрөөнд ч хүн байсангүй.
"Харахгүй бол л чадахгүй байдаг байсан чинь одоо байхгүй байгаад нь баярладаг болжээ..."
Ийн бодон орондоо орлоо. Зураг авалттай байхад нь залгавал уурладаг учир би зүгээр л унтахыг сонгосон юм.
Гэрийн хаалга хүчтэй савагдах чимээнээр би цочин сэрэв. Аль хэдийн үүр хаяарч нар мандаж байгаа нь үзэгдэв.
"Ойрын үед дандаа шөнө зураг авалттай байх юм шиг байна. Орой хоол хувцас бэлдсэн байгаарай."
Мэндийн ч зөрүүгүй ийн хэлчихээд хажуугаар зөрөх гэхэд нэг зүйл анзаарсан бололтой над руу нухацтай харав.
"Муу арчаагүй эм ганц шөнө ирэхгүй болхоор намайг хуураа юу? Зугаатай байсан уу?"
"Юу яриад? Үгүй ээ... энэ өчигдөр лабораторит байхдаа уусмалд түлчихсэн юм."
"Тэгээд хэлчихэнгүүт итгэчихнэ гэж бодоо юу?"
Нүдэнд оч манарч би хэсэг хугацаанд жингүйдлийн байдалд орон ухаан санаагаа хаа нэгтээ гээчихэв.
Үгүй байлгүй дээ Хусог аа...
YOU ARE READING
Aqua Toffana
Storie d'amoreЧамдаа зориулсан миний гурван тун... Herwee nohor chin chmaig araar chin tawibal yah we???
