Урам хугарал

88 9 0
                                    

Өдрийн дөрвөн цаг. Одоогийн байдлаар миний хамраас цус гарч нүд минь хөхөрч зарим нэг талаараа бие минь хөндүүрлэнэ. Аан бас амьсгалахад хавирга хавиар хатгуулах нь магадгүй хавирга хугарсан байж болох юм.

Нулимс тасралтгүй урсана өвдөлтөндөө биш шаналал гомдол минь дээд цэгтээ хүрсэн учраас тэр байх. Би газарт ухаангүй мэт цусандаа хутгалдан хэвтэнэ. Харин тэр усанд орж байгаа.

Өчигдөр лаборторитоо ганцаараа байсан мөн идэмхий натринд түлчихсэн гэж яаж ч тайлбарласан тэр сонсож хүлээж авсангүй. Улам уурлан харааж намайг зодсоор байлаа. 

Хамаг бие хөндүүрлэсэн ч би боссон юм. Тэгэхгүй гээд яах билээ. Энэ чинь миний л сонголт байснаас хойш. Гурван өдөр өнгөрөв. Тэр өдөр ирж унтаад шөнө явдаг. Харин би зүгээр л гэрийн буг. Намайг тоохоо ч больсон байлаа.

Гал тогоонд хийж буй шөлөө хутган зогсож байтал Хусогийн утсанд гэнэт л хоёр гурван зурвас ирэх нь сонсогдов.

Тоохгүй байхыг хичээх ч нууцалсан дугаар байхыг нь хараад сонирхол татан очоод үзчихэв.

"Хайрт минь хаана байна?"

"Саяхан уулзсан ч санаад байна..."

"Шилла зочид буудлын 1007 тоотод есөн цагт уулзъя."

Харахын зуурт гар минь салгалаж байгаа нь мэдэгдэж дотор харанхуйлав. Дугаар андуурсан болов уу гэж бодох ч андуураагүй байж ч болно шүү дээ.

00-ийн хаалга дуугарахад би утсыг нь байранд нь тавиад хоолоо аягалахаар зэхэв.

"Хувцас бэлдсэн үү?" түүний хүйтэн хоолой биеийг минь арзайлгана.

"Одоо бэлдчихье..." сул дуугаар ийн хэлэхэд тэр утас руугаа нэг харан надруу сэжиглэнгүй харцтай нь нүүр тулав.

Дотор харанхуйлж байна.

"Хувцас бэлдчихлээ. Би лаборатори орох ажилтай... Хоолоо тайван идээд яваарай."

Битгий миний урмыг хугалаач Хусог гуйя...
Чамд зодуулснаа миний буруу гээд уучилъя.
Харин намайг хуурдаг хуурамч нэгэн битгий байгаач...

Aqua Toffana Where stories live. Discover now